Нацагдоржийн Батсүмбэрэл

2018-03-05 09:25 1301 admin

Н.Батсүмбэрэл 1983 оны гуравдугаар сард Баянхонгор аймагт төрсөн.  2001 онд Баянхонгор аймгийн хоёрдугаар сургуулийг төгссөн.  2006 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр, 2008 онд Боловсролын удирдлага мэргэжлээр магистраар төгсжээ. Улс төрийн шинжлэх ухааны докторант. 2006-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар, Нийслэлийн намын хороонд оюутны байгууллага хариуцан ажиллаж байжээ.  Н.Батсүмбэрэл үнэнч нөхөрлөл, тууш­тай зан, шударга байдал, эр зоригийг амьд­ралынхаа мөрдлөг болгож явдаг аж. Түүний хувьд “Өөрийн бодол өөртөө зөв” гэж хэлэх дуртай. Тэрбээр өдий зэрэгт ажил­лаж амьдарч явахад түшиг тулгуур бол­сон үнэнч сайн андууд, журмын нөхөд, ах, эгч, эрдэмтэн багш нартаа ихэд баярлаж яв­даг. Түүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, оюутан залуучуудын байгууллага, намын хүндэт медалиудаар шагнаж байжээ. Дашрамд сонирхуулахад Н.Батсүмбэрэл ном унших, кино үзэх, байгалийн сайханд аялах хоббитой аж.Тэрээр Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд Ерөнхийлөгч,  МАН-ын Бага хурлын гишүүн, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, НАМОХ-ны дэд ерөнхийлөгч, НАМЗХ-ны Бага хурлын гишүүн,МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.

Одоо НИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч “Монгол Наадам Цогцолбор ТӨХХК-ийн захиралаар ажиллаж байна .

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.