Жамбалсүрэнгийн Эрдэнэсүрэн

2018-03-05 10:13 1260 admin

АР УСНЫ БОРЖГОНЫ НОМЧ ОВОГТ Жамбалсүрэнгийн Эрдэнэсүрэн нь 1976 онд Баянхонгор аймагт төрсөн. Баянхонгор аймгийн уугуул. Эхнэр, 2 охины хамт амьдардаг.  Зүрх судасны мэс засалч, Цэргийн мэс засалч мэргэжилтэй, Дэслэгч цолтой. 1994 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2-р дунд сургууль, 2000 онд ЭМШУИС-ийн МУАУ-ны ангийн Хүний их эмч мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн ОУХДС-ийн Англи хэлний анги, 2004 онд БХИС-ийн Ерөнхий цэргийн командлагч, 2009 онд Гёте Институтийн Германы хэлний ангийг тус тус төгссөн.

2003 онд УКТЭмнэлэгт Ерөнхий мэс заслын эмч, 2006 онд БНТурк Улсын Анкара хотын Баяандер Их Сургуулийн эмнэлэгт Зүрхний мэс засалч, 2007 онд ЭМШУИС-ийн МДИнститутийн Зүрх судасны мэс засалч, 2009 онд ЭСШУИС-ийн Магистр Доктрантурын алба Магистрын сургалт, 2009 онд БНСолонгос Улсын Инчеон хотын ГИЛ их сургуулийн эмнэлэгт Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засалч, 2012 онд ХБНГерман улсын Фрайбургийн Их Сургуулийн Зүрхний төвд Зүрхний титэм судас, судасны мэс засалч, 2013 онд БНСолонгос улсын Сөүл хотын Ионсей Их Сургуулийн Зүрхний төвд Зүрхний титэм судас, судасны мэс засалч эмчээр тус тус суралцаж мэргэшсэн байна.

Баянхонгора ймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт Мэс заслын эмч, Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн Төв эмнэлэгт Цэргийн мэс засалчаар ажиллаж байсан одоо

П.Н. Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Монгол Улсын Зүрхний төв, Төрийн шагналт Ц.Бундангийн нэрэмжит Зүрх судасны мэс заслын тасагт ажиллаж эрүүл мэндийн салбарт түүчээлэн ажиллаж байгаа залуучуудын нэг билээ. Орос, англи, герман, солонгос, түвд хэлд шамдан суралцаж байгаа.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.