Баттулгын Номин-Эрдэнэ

2018-03-05 10:29 1355 admin

Баттулга овогтой Номин-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд  төрсөн. Баянхонгор аймгийн Номундалай ахлах сургуулийг 2003 онд төгссөн. СУИС-ийн Монгол ардын уртын дууны ангид элсэн суралцаж “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонид гочлол дуучин.

2007 оноос ҮСАХ-ийн дэргэдэх “Түмэн эх чуулга”-ийн дуучнаар орж уран бүтээлийн гараагаа эхэлж дуучин Эрдэнэчимэг, Үүрийнтуяа нартай хамтарч Шуранхай этник тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр 2008 оны 09 дүгээр сарын 5-нд дахин тоглосон.

Удаах бие даасан тоглолтоо 2009 оны 07 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “Эвлэсэн  сүү” этник шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барьсан.Энэ хугацаанд монгол ардын уртын дуу, ардын дууг орчин үеийн хэв маягт оруулан гадаад дотоодын олон үзэгчдэд өргөн барьж үзэгч түмнийхээ талархлыг хүлээсэн.

2009 оны 8-р сард Дэлхийн нэр гарсан  “Sony BMG”- ийн продюссер Audull- тай хамтран бичлэг хийлгэж Швецарын Вант улсын Face music Олон Улсын сүлжээ компанитай гэрээ хийж 4 жил бие даасан CD  дээр хамтран ажиллав

Дуучин миний бие “Тэмүүлэл” бие даасан уран бүтээлээ УДБЭТ-т амжилттай тоглон Монгол ардын урлаг түүн дотроо уртын дууг сурталчлахад хувь нэмэр оруулж Монголын болон олон улсын фестивальд амжилттай оролцохын зэрэгцээ Япон, Тайван, БНХАУ, ОХУ-ын  Буриад улс, Герман, Ёвропын холбооны Швейцарь, Франц, АНЭмират, АНУ зэрэг орнуудаар аялан тоглож тухайн улсын үзэгч болон үндэсний урлаг судлаач, сонирхогчдоос  өндөр үнэлгээ авч байсан.

Хийж бүтээсэн уран бүтээлүүдээс / 2008-2012 он/

–       Шуранхайн Double цомог

–       Шуранхай DVD

–       Ногоон хатад

–       Шуранхайн & Түвшинсайхан

–       Эсгий туургатан

–       Хөх толботны аялгуу

–       Чингисийн аялгуу

–       Монголын аялгуу

–       Нүүдэлчдийн сонгодог

–       Тунгалаг тамир зэрэг цомгуудыг хэвлүүлж гадаадад болон эх орондоо борлуулж байна.

 Тоглолтуудаас:

–       2010.11.17-нд  ДБЭТ-т  Бие даасан анхны тоглолт

–       2011-09-01-нд “Ард” кино театрт Канадын Монголч эрдэмтэн-JackWeaterford хүндэтгэл үзүүлэн тоглосон.

–       2011-12-04-нд  Оросын Холбооны улсын Кызель хотод

–       2011-04 сард  Шведийн вант улс Стокколм хотод Дэлхийн Монголчуудын чуулга уулзалтанд

–       2012-02-26, 27-нд  Баянхонгор аймагт ХЖДТ

–       2012-онд 5 сард “Face music”-ын урилгаар  Швейцарь, Германд тоглосон.

–       2013.07.12 – нд АНУ –ын Миами хотод тоглосон.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.