Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагын 23 барилга баригдаж байна

2018-09-05 11:11 3727 admin

2018 он бол Баянхонгор аймгийн хувьд бүтээн байгуулалтын жил болж байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагын 23 барилга баригдаж байгаа юм.

Эдгээр шинэ бүтээн байгуулалтын ажлууд нь 31,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ба энэ онд 17,4 тэрбум төгрөгийн төсөв нь батлагдан ажлууд нь явагдаж байна.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Баянхонгор хотод баригдаж буй бүтээн байгуулалтын ажлын явц, нөхцөл байдалтай танилцлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, МХГ-ын улсын ахлах байцаагч Ч.Сарайдамба, ГХБХБГ-ын мэргэжилтэн Н.Мөнхбаатар нар багтаж
50 ортой хүүхдийн эмнэлэг, Тагнуулын хэлтсийн барилга, 280 хүүхдийн цэцэрлэг, Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв, Архивын тасгийн барилга, Эрдэнэмандал ахлах сургуулийн спорт заалэы барилга, аймагт анхлан баригдаж буй 9 давхар барилга, Дунд зах худалдаа үйлчилгээний төв, Байдрагийн гүүр чиглэлийн авто замын барилгын ажлуудын гүйцэтгэл байдалтай танилцаж, барилгын хийц чанар, тодохой асуудлуудад мэргэжлийн байгууллагаас хяналт тавив.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.