Улсын начин Д.Цэрэнтогтох 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд өргөө гэр бэлэглэлээ

2018-08-06 09:08 6647 admin

Баянхонгор аймгийнхан энэ жилийн улсын баяр наадмаар одтой сайхан наадаж Улсын начин, Харцага гэх хос цолтой шинэхэн хүчтэнүүдээ өлгийдөн авч, хүндэл үзүүлж, мялаалга наадмыг нь хийгээд байгаа билээ. Өнгөрсөн сарын дундуур Улсын шинэ залуу харцага Н.Золбоо “Харцага цолны хишиг” түгээж Баянхонгор аймгийн 9 багийн 90 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл олгосон билээ. Тэгвэл шинээр улсын начин цол хүртсэн  Заг сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх  Дашдоржийн Цэрэнтогтох “Начин цолны хишиг” түгээж, өрх толгойлсон, 4 хүүхэдтэй эмэгтэйд өргөө цагаан гэр бэлэглэлээ

Тэрээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багт амьдардаг Ж.Энхцэцэг гэх өрх толгойлсон 0-13 насны 4 хүүхэдтэйгээ амбаарт амьдарч байсан гэр бүлд начин цолны мялаалгын мөнгөөрөө өргөө цагаан гэр барьж, хүүхдүүдэд нь хичээлийн шинэ дүрэмт хувцас, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийг олгосон байна.

4 хүүхэдийн ээж Ж.Энхцэцэг хэлэхдээ …”Сүүлийн 6 сар энэ амбаарт амьдарч байна. Мөн махан хоол унд муутай байгаа болохоор хөхөнд сүү орохгүй 1 сартай хүү маань уйлагнаад хэцүүхэн байлаа” гэж байсан нь сэтгэл эмзэглүүштэй сонсогдож байлаа. Шинэхэн Начин маань өргөө цагаан гэрээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгсэл болон тус өрхөд 1 сарын хоол хүнснийх нь хэрэглээг бэлдэж өгч тусалсанд Нийт Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.