Н.Золбоо харцага ЦОЛНЫ ХИШИГ тарааж Хонгор нутгийн 90 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас олголоо

2018-07-25 18:21 11013 admin

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн Үндэсний их баяр наадмаар Баянхонгорчууд одтой сайхан наадаж хоёр шинэ цолтноо өлгийдөн авсан билээ. 2011 онд Улсын начин Ж.Чулуунбат өөрийн багш Б.Батболдоор тав давж начин цолтны эгнээнд багтсанаас хойш тасраад байсан улсын цолыг тус аймгийн Зас сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээ, Барилгын цэргийн 339-р ангийн бөх цэргийн арслан Д.Цэрэнтогтох, Баянбулаг сумын харьяат “Их Богд” дэвжээ, “Баянхонгор хөгжлийн төлөө сан”, “Мөнхийн Үсэг” групп, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх аймгийн хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо нар начин, харцагаар нь ихэрлүүлэн авсан юм.

Саяхан Баянхонгор аймгийн Заг сумын нутгийн зөвлөл алдарт Заг Байдрагийн Хүрэн бэлчирт болсон “Монгол түмний их харвуул” наадмын үеэр шинэхэн начиндаа хүндэтгэл үзүүлж, бод, бог мал, LAND200 маркийн шинэ хүлэгээр урамшуулсан билээ.

Тэгвэл сангийнхаа нэр дээрээс барилдаж амжилт гаргасан шинэхэн харцага Н.Золбоод “Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гаас хүндэтгэл үзүүлж, Land-200 маркийн шинэ авто машин бэлэглэлээ. Харин Н.Золбоо харцага төр, түмэн, нутгийн олны сайхан сэтгэл, бөхөд хайртай Монголчууддаа баярласанаа илэрхийлж, Баянхонгорын багачуулд “ХАРЦАГА ЦОЛНЫ ХИШИГ” хүртээлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэрээр энэ жил нэгдүгээр ангид элсэн орох болон, хоёрдугаар ангид орох, амжиргааны түвшин доогуур орлоготой хотын төвийн 9 багийн 90 хүүхдэд хчиээлийн хэрэгсэл, цүнх, өөрийн барилдааны зураг бүхий цаг тооны бичгийг дурсгал болгон гардуулж өглөө. Тэрээр “Бөхчүүд бид даваа болгондоо ард түмнээсээ урам, шагнал, бай мөрий авч байдаг азтай хүмүүс. Харин эх орны ирээдүй болсон хүүхэд багачуулдаа урам зориг өгч, бэлэг өгч, урамшуулъя гэж шийдсэн. Энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Баянхонгор хөгжлийн төлөө сангийн хамт олонд баярлалаа” гэсэн юм.  

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.