Жаргалант сумын ЗДТГ-ынхан 10 хүний амь нас аварчээ

2018-08-03 11:56 3606 admin

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутгаар  урсах “Байдраг” голд энэ сарын 1-нд тус аймгийн Хүрээмарал сумын 10 иргэн  автомашинтайгаа живжээ. Уг мэдээллийг авсан даруйдаа Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг  Орлогч дарга Н.Ганжаргал, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гансүх, санхүүгийн албаны мэргэжилтэн Н.Эрдэнэ-Очир, нягтлан бодогч Д.Баттөр нарын ажилтнуудынхаа хамт аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж, тэдгээр 10 хүний  амийг аварсан байна.

Тус суманд онцгой байдлын штабын мэргэжлийн анги гэсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг ч, ямарваа гамшиг, осол нүүрлэсэн үед аврах ажиллагааг зохион байгуулах зориулалтын техник хэрэгсэл байдаггүй аж. Гэсэн ч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө живэх  аюул эрсдэлийг ч үл хайхарч, иргэдийн амийг аварч чаджээ.

Мөн гол дагуу буусан 10 гаруй өрхийг  Ц.Ганхуяг, Г.Шинэбаяр, А.Далхаасүрэн үргэлжлэн орсны улмаас гол мөрний усны түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, үерийн гамшиг нүүрлээд байгаа юм.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.