The Notorious B.I.G-ийн амьдарч байсан байрыг түрээслүүлнэ

2019-06-25 09:22 157 admin

 

Реппер The Notorious B.I.G буюу Кристрофер Уоллесийн Нью-Йорк хотын Брүүклинд өсч торнисон байрыг нь түрээслүүлэхээр болжээ. Фултон гудамж болон Гейтс өргөн чөлөөний дунд Жеймс Плейсийн 226-д байрлах тус орон сууц нь репперийн “Juicy” дуун дээр “Нэг өрөө оромж” хэмээн дуулагддаг бол өдгөө гурван өрөө болгон сэргээн засварласан байна. The Notorious B.I.G-ийг амьдарч байх үеийн цонхноос бусад шал, гал тогооны тавиур зэрэг бүх зүйлсийг шинээр хийсэн тус 90 метр квадрат орон сууцны сарын түрээс нь 4,000 ам.доллар ажээ.

Энэхүү орон сууц нь дэлгүүр, ресторантай ойр, метроноос нэг блок буюу 200 метрийн зайтай бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлалын зарлалдаа “Уучлаарай, тэжээвэр амьтныг хориглоно” хэмээн бичжээ. Тус орон сууцыг хариуцсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент Фабиен Лэкол Нью-Йорк Пост сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ гудамж түүний буудалцаан, мансууруулах бодисын тухай дуулдаг байсан газар гэж төсөөлөхөд ч бэрх. Одоо харин энд амьдрах нь үнэхээр амар тайван, бас тохь тухтай болсон. Үүнээс яаж өөр байх билээ” гэсэн байна.

Түүний амьдарч байсан тус гудамжийг зургадугаар сарын 10-ны өдөр репперийн дурсгалд зориулж Christopher “The Notorious B.I.G” Wallace Way хэмээн нэрлэсэн билээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.