THE HU: Хонгорын хүү дэлхийн тайзыг эзэгнэж байна

2019-06-10 15:25 145 admin

 

Дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн талаар эд шуугиж байна. Тэгвэл тус хамтлагийн гишүүн, морин хуурч Батжаргалын Энхсайхан Баянхонгор хотод төрж өссөн нэгэн. Тэрбээр багаас аймгийн Хүүхдийн Тэмүжин театрт морин хуурын дугуйланд явж, улс, Олон Улсын чанартай тэмцээн уралдаанд нутгийнхаа нэрийг гаргаж явжээ. Тэгвэл түүний амжилтын түүхэнд нэгэн шинэ хуудас эргэж хонгорын хүү дэлхийн тайзыг эзэгнэх болсон нь энэ юм.

Дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан энэ сарын 4-нд аялан тоглолтоор Европ тивийг зорьсон.  “The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх бөгөөд Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлжээ.

Герман улсын таван хотод хийх тоглолтын билет тэр дороо л ууссан сурагтай. “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу “Billboard Chart”-ийн  “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтжээ. Энэхүү дуу нь “Billboard Chart”-ийн  22 дугаар байрт жагссан байна. Үүгээр зогсохгүй “Hard Rock Digital Song” төрлийн “Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.

Тус хамталгийн ахлагч Ц.Галбадрах, гишүүн Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нарын үндэсний хөгжмийн гол дөрвөл гишүүн бий. Арын цахилгаан хөгжмийн гишүүд нь тусдаа байдаг аж. Товшуур, морин хуур бол монгол үндэстний гол хөгжим шүү дээ. Хуучир, шанз, ятга гээд бусад хөгжим байгаа. Үүнийг бол Хубилай хааны үед ордонд нь оркестра болгоод тоглодог байсан, Монголоос үүдэлтэй гэдгийг продюсер Б.Дашдондог онцолжээ.

Монголын алдарт “The Hu” хамтлагийн анхны пянз худалдаанд гарчээ. Тэдний анхны пянзанд алдартай хит дуу болох “Wolf totem”, “Yuvu yuve yu” тэргүүтэй нэг талдаа хоёр нийт дөрвөн дуу багтаж буй ажээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.