Шагдарын Чанарав

2016-05-9

1948 онд Баянхонгор аймгийн хvрээмарал суманд төрсөн.

1969 онд цэргийн арслан цол хvртсэн

1979 онд Монгол улсын начин цол хvртсэн

1973 онд самбо бөхийн дэлхийн аварга болж алтан медаль хvртсэн

1974 онд самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирсан

1975 онд Австри улсын Вена хотод Жv-до бөхийн дэлхийн аваргын шагналт байр

1976 онд Монериалын олимпод барилдсан

Жv-до бөхийн олон улсын интернационал тэмцээний 2 удаагийн аварга,

Самбо бөхийн олон улсын интернационал тэмцээний 2 удаагийн аварга

Улсын чанартай тэмцээн, спартакиад болон олон улсын тэмцээнvvдээс алт, мөнгө, хvрэл медаль 14 –ийг авсан.

Улсын шигшээ багт 8 жил хичээллэн эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин явсан.

1978-1985 онд Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 1978-1985 онд Жv-до бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 1989-1999 онд Самбо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар тус тус ажиллаж ирсэн.

Бөхийн тайлбарлагчаар 1977 оноос одоог хvртэл ажиллаж байсан.


© 2011 он. khongornutag.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК