Бидний тухай

Баянхонгор аймгийн цахим толь

Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Төвөөс эрхлэн гаргаж буй ХОНГОРНУТАГ.МН сайтын зорилго нь хүн бүрийн сэтгэлийн угт байдаг төрсөн нутгаа гэх сэтгэл, түүний тухай дотроо тээж явдаг нандин дурсамж түүнээс гарч ирдэг унасан газар, угаасан усаа дурсан санах, түүний тухай мэдээлэл, мэдлэгтэй байх, ариун сайхан байлгах, хойч үедээ өвлүүлэх, таниулах хүсэл тэмүүлэл, зорилго эрмэлзлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, сурталчилах явдал юм.

Энэ хүрээнд орчин үеийн мэдээллийн хамгийн хүчирхэг зэвсэг болох интернетийн орчинд мэдээллийг архивлаж, байнга шинэчлэн хүн бүрийн оролцоотойгоор мэдээллийг арвижуулж, түгээх зорилттойгоор веб сайт ажиллуулж байгаа юм.

Цахим ертөнцөөр дамжуулж хүмүүний төрсөн нутгийнхаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг бичвэр болон фото хэлбэрээр авах, мэдээллээ бусдад түгээх боломжийг олгох юм. Мөн нутаг усны тухай мэдлэг, мэдээллийг ном товхимол болгож хэвлүүлэх, нутгаасаа гараад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг нэгтгэж нягтруулах, холбоо харилцаанд оруулах олон талт арга хэмжээ зохион байгуулах нь бидний зорилт байх болно.

Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Төв

Хонгорнутаг.мн сайтийн хамт олон


© 2011 он. khongornutag.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК