Баянхонгор аймгийн Богд сум. Бие даасан уран бүтээлч. Урлагийн гавьяат зүтгэлтэн /2003-12-23. №200/. Улаанбаатарт багшийн сургуулийн хөгжмийн анги, Зөвлөлт Казакстаны /хуучин нэрээр/ Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсчээ. Улаанбаатарын багшийн сургуульд олон жил багшилсан байна. “Зулай цагаан Алтай”, “Хатан тунамал Туул”, “Монгол далай”, “Хан Хэнтий”, “Сэгс цагаан богд”, “Өүлэн үжин ээжий”, “Бурхан халдун”, “Ээжийн цай”, “Уурхайчдын дуу” зэрэг олон арван дуу, “Морьд” оратори, бурхан шашны сэдвээр найрал дуучид, найрал хөгжимд зориулж “Жанлав цогзол” найраглал, “Өндөр гэгээн” магтуу, “Дарь эх” дөрвөн ангит оратори, симфони найрал хөгжимд зориулсан “Удиртгал”, төгөлдөр хуурт зориулсан аяз, сонат, прелюди, скерцо болон уран сэтгэмжүүд, симфони найраглал, ардын хөгжимд зориулсан сюит чуулбар, цөөхүүлд зориулсан бүтээл зэрэг 1000 гаруй зохиол туурвиад байна. “Морин хуур-2001” дууны наадамд “Сэгс цагаан богд” дуугаараа II байр эзэлжээ. Зохиолынх нь түүвэр “Түмэндээ өргөх дуу” ном Улаанбаатарт 1988 онд хэвлэгдсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Чойгивын Сангидорж
2018-03-05 11:07 15187 admin
Драгон төвийн үйл ажиллагааг зогсоожээ
2019-06-27
Ерөнхийлөгчийн намтрыг дэлхий сонирхож байна
2019-06-25
Хонгор нутгийн хосгүй шидтэй рашаанууд
2019-06-25
Дуучин Ука Хурд хамтлагтай нэгдэв
2019-06-25
монгол улсын иргэний цахим үнэмлэхний дүрэм
2019-06-20
Гурванбулаг сум
7281 Уншсан
Баянцагаан сум
6998 Уншсан
Галуут сум
6752 Уншсан
ХУВАНЦАР САВНЫ ТАНИХ ТЭМДЭГЛЭГЭЭ
6542 Уншсан
Баянхонгор аймгийн 9 гайхамшиг
6462 Уншсан
Баянлиг сум
6338 Уншсан
Жаргалант сум
5832 Уншсан
Алтай-Баянхонгор чиглэлийн замд эвдрэл үүсчээ
5348 Уншсан
Сурагчдыг хоёр сар амраах уу?
4985 Уншсан
Засаг дарга асан П.Зоригтбаатар хаана явна вэ
4764 Уншсан
0 cэтгэгдэлтэй