1967 онд төрсөн. Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул. Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль , 1987-1992 онд СУИС-д суралцаж дуулаачийн мэргэжил эзэмшисэн. 1996 онд Итали улсын Триест хотод мэргэжил дээшлүүлсэн 1992-2007 онд УДБЭТ-т гоцлол дуучин, 2006 оноос СУИС-ийн дуулах ур зүй, уран чадвар, дуурийн тавилын багш, нийслэлийн “Улаанбаатар ” чуулгын ажиллаж байсан. Энэ хугацаанд “Трубадур” дуурийн Граф Д Луна, ”Отелло” дуурийн Яго, ”Учиртай гурван толгой” дуурийн Юндэн болон худалдаачин, “Чио Чио сан” дуурийн Ямадори, “Турандорт” дуурийн Мандарин, “Кармен” дуурийн Эскамеллио зэрэг дүрийг амжилттай бүтээсэн уран бүтээлч юм. Ц.Түвшинтөгс нь “Учиртай гурван толгой” дуурийн Улсын 2-р уралдаанд Юндэнгийн дүрээр тэргүүн шагнал, нийтийн дууны Морин хуур уралдааны 1992, 1996 оны тэргүүн байр, “Цагаан лавай” дууны уралдаанд Сүүдэр цармын цэцэг дуугаар тэргүүн байр, Зөвхөн Монголдоо дуугаар тэргүүн байр, Хонгорзул сонины нэрэмжит Хайрын дууны тэргүүн байр, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Чингис хааны дүрээр 2003 оны шилдэг уран бүтээлчийн шагналуудыг тус тус хүртсэн байна. Ц.Түвшинтөгс дуурийн урлагт оруулж буй хөдөлмөр бүтээлийн төр засгаас үнэлэн 1997 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнасан байна.
Цэдэндоржийн Түвшинтөгс
2018-03-05 09:09 2224 admin
Драгон төвийн үйл ажиллагааг зогсоожээ
2019-06-27
Ерөнхийлөгчийн намтрыг дэлхий сонирхож байна
2019-06-25
Хонгор нутгийн хосгүй шидтэй рашаанууд
2019-06-25
Дуучин Ука Хурд хамтлагтай нэгдэв
2019-06-25
монгол улсын иргэний цахим үнэмлэхний дүрэм
2019-06-20
Галуут сум
4729 Уншсан
Баянцагаан сум
4709 Уншсан
Гурванбулаг сум
4427 Уншсан
Баянлиг сум
3854 Уншсан
ХУВАНЦАР САВНЫ ТАНИХ ТЭМДЭГЛЭГЭЭ
3834 Уншсан
Жаргалант сум
3680 Уншсан
Алтай-Баянхонгор чиглэлийн замд эвдрэл үүсчээ
3531 Уншсан
Сурагчдыг хоёр сар амраах уу?
3275 Уншсан
Баянхонгор аймгийн 9 гайхамшиг
3020 Уншсан
0 cэтгэгдэлтэй