Лувсангийн Бэгз

2018-03-05 11:05 8642 admin

/1911-1981/

Баянхонгор аймгийн Баянбулаг сум. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын “Социализмын зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №368/.

Бага наснаасаа мал маллаж туршлагажсан энэ хүн сум нутагтаа нэгдэл үүсгэн байгуулалцаж хоньчноор олон жил ажиллахдаа 1965-1978 оны 14 жилд жил бүр 300-1014 толгой мал хариуцан маллаж, онд бүрэн оруулж, жил бүр 100 эх тутмаас 100-119 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа бүрэн дүүрэн биелүүлж ирсэн байна. Бог малын төлийг саахалт эхлээр бойжуулдаг арга туршлагыг бий болгож, жил дараалан 400-600 хонь төллүүлж гарсан төлийг хорогдолгүй бойжуулж улсын аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд бататган ахиулж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVI, XVII, нэгдэлчдийн IV, V их хурал, тэргүүний хянан шалгагчдын улсын зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.