1963 онд Байдраг суманд төрсөн. 1971-1979 онд Заг сумын бага дунд,сургууль төгссөн. 1979-1981онд Байдрагийн 10 жилийн дунд сургууль, 1981-1986 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетийг Монгол хэл –уран зохиолын багш,судлаач мэргэжлээр дүүргэсэн.Ж.Бат-Ирээдүй 1998 онд Монгол улсын Шинжлэх ухааны академид Орчин цагийн Монгол хэлний ойролцоо утгат үгийн бүтэц,утга,үүрэг сэдвээр Хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг, 2004 онд Оросын Холбооны Улс дахь Бельгийн “Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургууль”-д Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.МУИС-ийн дэд профессор юм. Ж.Бат-Ирээдүй 1986-1988 онд МУИС-ийн Гадаад хэлний тэнхим, Монгол судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1988-1991-онд МУИС-ийн Монгол хэлний тэнхимд багш, 1991-1995 онд Английн Лондоны Их Сургууль, Кембрижийн Их Сургууль, Лийдсийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази судлалын тэнхимд зочин багш, 1995-1998 онд МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнд багш, 1998-2003 онд МУИС-ийн Монголын Судлалын Сургуулийн захирал, 2003-2004 онд ХБНГУ-ын Лайпцигийн Их Сургуулийн Төв ази Судлалын Институтэд зочин профессор, 2005-2006онд Британий номын санд зөвлөх, 2006 оноос МУИС-д тэргүүлэх профессороор ажиллаж 20 гаруй ном, сурах бичиг,гарын авлага, толь бичиг гадаадад болон дотоодод хэвлүүлсэн. Монголын хэл,соёл судлал, Монгол ёс заншил, боловсрол судлал, утга зохиол Монгол хэл заах аргаар дагнан ажилаж, 2000-онд “ Монголын ёс заншлын их тайлбар толь”бүтээлээрээ Японы боловсрол,соёл, энх тайвныг дэмжих Кирияама сангийн диплом, 2002 онд Монгол хэл соёлыг түгээн дэлгэрүүлсний учир Академич Ш.Лувсанвандан сангийн хүндэт өргөмжилөл, 2004 онд Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар шагнагджээ.
Жанцангийн Бат-Ирээдүй
2018-03-05 09:10 2160 admin
Драгон төвийн үйл ажиллагааг зогсоожээ
2019-06-27
Ерөнхийлөгчийн намтрыг дэлхий сонирхож байна
2019-06-25
Хонгор нутгийн хосгүй шидтэй рашаанууд
2019-06-25
Дуучин Ука Хурд хамтлагтай нэгдэв
2019-06-25
монгол улсын иргэний цахим үнэмлэхний дүрэм
2019-06-20
Галуут сум
4384 Уншсан
Баянцагаан сум
4335 Уншсан
Гурванбулаг сум
4006 Уншсан
Баянлиг сум
3484 Уншсан
ХУВАНЦАР САВНЫ ТАНИХ ТЭМДЭГЛЭГЭЭ
3425 Уншсан
Жаргалант сум
3344 Уншсан
Алтай-Баянхонгор чиглэлийн замд эвдрэл үүсчээ
3291 Уншсан
Сурагчдыг хоёр сар амраах уу?
3016 Уншсан
Засаг дарга асан П.Зоригтбаатар хаана явна вэ
2801 Уншсан
0 cэтгэгдэлтэй