Жамбалжамцын Оджаргал

2018-03-05 08:57 5457 admin

1965 онд Баянхонгор аймагт төрсөн. Эхээс 5-уулаа. Ж.Оджаргал айлын таван хүүхдийн дундах нь. Түүний аав Жамбалжамц нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Ээж Бадамжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Аав, ээж хоёр нь эмч мэргэжилтэй байсан бөгөөд 1969 онд гэр бүлээрээ нийслэл хот руу шилжиж ирсэн юм. Эцэг эх нь бага насанд хорвоогийн мөнх бусыг үзүүлж эмээ дээрээ өссөн байна. Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Батмөнх нь Орчлон сургуулийн захирал бөгөөд хосууд Киев хотноо оюутан байхдаа танилцжээ.

Ж.Оджаргал нийслэлийн 33 дугаар сургуулийг 1983 онд төгссөн. ОХУ-ын Киевийн политехникийн дээд сургуулийг 1989 онд дүүргэсэн байна. Ажлын гараа нь Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллахаас эхэлсэн юм. 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцад эрчим хүчний инженерээр ажилд орсноор тус станцын ТЭЗҮ-ийг гаргахаар Швейцарын Цюрих хотноо “Электроват” компанид  3 сар ажилласан байна.

1993 онд хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, эрчим хүчний консалтинг чиглэлээр орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхэлж, хөдөө аж ахуйн салбарт тооцоо судалгаа хийдэг байв. Тэр үед Ж.Оджаргал ба түүний хамтран зүтгэгчид “Дэлхийн банк”-ны хараанд өртөж, судалгаа хийхээр 5000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүний хэрэгжүүлсэн анхны төсөл.

Одоо 5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.