Даваасүрэнгийн Даваадорж

2018-03-05 10:41 3155 admin

Боржигон овогт Даваасүрэнгийн Даваадорж нь 1983 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. 1991-1994 онд Эрдэнэцогт сумын Шаргалжуут тосгоны дунд сургууль, 1994-2001 онд Баянцагаан сумын 10-н жилийн дунд сургуулиудыг тус тус суралцаж төгссөн.

2001-2005 онд Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй-Геологийн факултетийг Газарзүйч- Газарзүйн багш мэргэжлээр суралцаж төгссөн.

2005-2009 онуудад Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторит Эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллах явцдаа 2008 онд Монгол Улсын Их Сургуульд“Туул, Сэлбэ голын хөндийн чийгт гарлын хөрсний чийг, температурын горим” сэдвээр магисрийн зэрэг, 2012 онд БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн Академийн  ХАА-н тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны хүрээлэнд аспирантурт суралцаж, “Хятадын Лесс хуримтлалын тэгш өндөрлөг дэхь хөрс усаар элэгдэх эвдрэлийн судалгаанд цацраг идэвхит изотопуудыг хэрэглэх боломж” сэдвээр Дэд эрдэмтэн зэрэг хамгаалсан.

2012 оноос эхлэн МУИС-ийн ГГС-д Ахлах багшаар ажиллаж байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.