БАРИАЧ БЯМБАА

2016-05-18

Эрүүл мэндийн яам 1990 оны дундуур "Бариа заслын эмч" нарын дамжаа зохион байгуулах болжээ. Хот хөдөөнөөс дамжаанд суух хүмүүсийн тоо хяналтаасаа хэтэрсэн тул 14-өөс дээш энергитэй хүмүүсийг Шинжпэх Ухааны Академи дээр тусгай аппаратаар шалгаж байсан мэргэжилтэн гэнэт "Энэ чинь ямар их энергитэй хун бэ?" хэмээн уулга алдан, “Ийм л хүн жинхэнэ бариа заслын эмч болох ёстой" гэж хэлсэн гэдэг. Тэр хүний биеийн энерги "24"-өөс дээш байжээ. Түүнийг Сангижанцангийн Бямбаа гэдэг.

С.Бямбаа дамжаагаа дүүргээд Баянхонгор аймагтаа бариа заслын эмчээр ажиллаж байтал, Эрүүл Мэндийн Яамнаас дуудаж, Польш улстай хамтран ажиллах гэрээний дагуу гурван жилийн томилолтоор "Бариа заслын эмчээр" явуулжээ.

Тэрбээр одоо Улаанбаатар Зүтгүүрийн депогийн "Зүтгүүрчин" сувилалд бариа заслын эмчээр ажиллаж байна. Бямбааг сурвалжпахаар гэрт нь очиход түүний ээж Т.Жамц хэмээх 88 настай буурай, мөн 75 настай ах Д. Чимэдцогзол, Д. Төмөрбат нар нь сууж байлаа. Бямбаагийн ээж Т.Жамц гуйгаас:

-Та хүүгийнхээ онцлог шинж чанараас сонирхуулна уу? гэхэд:

-Өвгөн бид хоёр, мал маллах хүнгүй Бямбаа хүүгээ дөрөвдүгээр ангийг нь төгсгөөд сургуулиас нь гарган малчин болгосон. Жирийн хүн, нэг өдөр 15 ямаа самнадаг бол Бямбаа 50-60 ямаа самнаж, сумын "Ноолуур самналтын аварга" болж байсан. Багын хар бор ажилд сайн хүүхэд байлаа гэж байхад Д. Чимэдцогзол гуай:

-Би, Бямбаагийн ээжтэй ах дүү хоёрын хүүхэд. Надад ямар ч өвчин туссан Бямбаадаа ирж бариулаад л зүгээр болдог. Миний 75 хүртэл насалж яваагийн нууц Бямбаа дүүгийн ач тус юм даа. Одоо ч гэсэн дүүдээ бариулчихаад сууж байна гэлээ. Зорьж очсон, эмч С.Бямбаатайгаа ярилцлаа.

-Та яаж яваад бариа заслын эмч болов оо?

-Би дөрөвдүгээр ангийн боловсролтой 18 настайдаа цэрэгт мордон тусгай хороонд очсон чинь хөл өвдөөд ангийнхаа эмнэлэгт хэвтэв. Эмч нарыг ирэхэд эмнэлэгийнхээ ор, дэрний цагаан хэрэгсэл, шал, ханыг санаачилгаараа угаачихдаг байлаа. Тэгсэн чинь эмч нар ирээд "Ямар их санаачилгатай ажилсаг цэрэг вэ" гээд намайг цэргийн эмнэлэгтээ асрагч хийлгэлээ. Би ч яахав бүгдийг амжуулаад л байх.

Сүүлдээ эмнэлэгтээ ариун цэврийн зааварлагч болсон үед Нийгмийг аюулаас Хамгаалах Яамны эмнэлэгт курст суулгалаа. Тэндээсээ сувилагчийн үнэмлэх авч сувилагч болсон. Эмнэлэгтээ ариун цэврийн зааварлагч хийж байгаад цэргээс халагдсан. Эмч болох зам минь тэндээс эхэлсэн дээ. Цэргээс очоод Доржийн Оюунгэрэл гэдэг бүсгүйтэй айл гэр болж, одоо өнөр өтгөн айл болоод явж байна даа. Дараа нь Анагаахын дунд сургууль төгсөөд Баянхонгор аймгийн Өлзийт сумын хоёрдугаар бригадын эмчээр дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт физик эмчилгээнд ажиллаж байхдаа Ардын Эмнэлэгийн Хүрээлэнгийн шугамаар нэгдүгээр эмнэлэгт курст ирсэн. Тэгтэл курсэд явдаг хүмүүс багтахаа байжээ.

Тиймээс жирийн хүний энерги 9-14 байдаг. Иймээс 14-өөс дээш энергитэй хүнийг шалгаруулж авахаар болж бид шалгуулсан. Биднийг Шинжлэх Ухаан Технологийн хүрээлэн дээр аваачиж энерги шалгуулдаг "Аппаратанд" орууллаа.

Тэгтэл намайг аппаратандаа оруулж байсан хүн "Пөөх паах" гээд явчихлаа. Би цочиж гайхаад яав, ийв болов. Гэтэл хамгийн дээд энерги 14-тэй хүнийг авна гээд шалгаж байсан чинь, чинийх 24,5 гараад ирлээ. Яасан өндөр энергитэй хүн бэ? гэцгээж байна. Тэгээд курстээ тэнцэж суралцан төгсөөд Баянхонгор төв эмнэлэгт "Физик" эмчилгээнд ажилласандаа. 1991 оны намар 9 сард намайг Эрүүл мэндийн яаман дээр ирүүл гэсэн байна. Ийнхүү Польшид хамтын ажиллагааны шугамаар "Бариа заслын эмчээр" явахаар болж 1991 оны 11 сард Польшид ажлаа эхэлсэн дээ. Манай улс ажлын зургаан өдөртэй байхад Польш ажлын таван өдөртэй нь сонин санагдсан. Польшууд зайнаас бариулах дуртай.

Тэнд бариа заслын эмчээр ажиллаж гурван жил болсон. Ирээд л Баянхонгорын төв эмнэлэгт бариа засал физик эмчилгээний эмчээ хийсэн. 2003 онд Улаанбаатарт ирж лецензийн курст сууж мэргэжлээ дээшлүүлээд 2004 оноос Зүтгүүрийн депогийн "Зүтгүүр" сувиллын бариа заслын эмчээр одоо хүртэл ажиллаж байна даа.

-Польшид, гурван жил болохдоохэдэнхунийг өвчнөөс ангижруулав?

-Цагт гурван хүн эмчилж, найман цагт 24 хүн эмчилж байв. Таван өдөр 120, сард 480 гээд бодохоор 3 жилд их тоо гарна аа. Хүний толгой, цээжийг 10-15 минут, их биеийн бариаг 20-40 минут хийдэг.

Ихэнхи хүмүүсийг 20-25 минут бариад л босгоод байдаг. Хагас бүтэн сайнд амардаг нэртэй ч нөгөө Польшууд чинь гэртээ хүмүүс бэлтгэчихсэн гээд дуудна. Түүнийг нь очиж барина. Тэр үед дөнгөж 20 хэдхэн настай байсан учир мөнгөний үнэ цэнийг ч мэдэхгүй явлаа.

-Тийм олон хунд бариа, засал хийхэд ядрахуу?

-Тэгэхэд залуу байсан учир ядрахаа ч мэдэхгүй. Бариагаа урдаар биенд нь хийчихээд дараа нь 10-20 см-ын зайнаас барьдаг.

-Бариа засалд ямар өвчин эдгэрэх вэ?

-Зайны барианд, ядаргаа, бухимдалтай хүмүүс сайн эдгэрдэг. Тархины доргилт, үе мөчний өвчтэй , савны хазайлпай зэрэг өвчтэй хүмүүсийн сувгийг нь хөөгөөд л барьчихдаг. Надаар бариулсан хүн үр дүнгээ өглөө л гэдэг. Тэглээ ингэлээ гэдэг хүн байгаагүй. Манай аав, эмнэлэгийн биш хүн байтлаа нутагтаа бариач. Хүүхэд эх барьж авдаг. Ясны хугарал, савны хазайлт зэргийг сайн барьдаг гэдэг байсан. Ааваасаа ч авч үлдсэн багахан авъяасаа хүн арддаа, зүтгүүрчиддээ зориулж яваадаа баяртай явдаг даа.

-Танай хүүхдүүдээс бариач хуухэд байна уу?

-Одоогоор мэдэгдсэн хүүхэд үгүй л байна. Аажимдаа болно биз дээ.


© 2011 он. khongornutag.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК