70 жилийн ойн босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга Ким Жон Уныг Монголд УРИЛАА

2018-10-17 10:51 41 admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан байна. Тус урилгыг Ким Жон Ун хүлээн авсан гэдгийг Хойд Солонгосын  “Нодон синмун”  сонин өнөөдрийн /2018.10.15/ дугаартаа нийтэлжээ.   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-д баярын захидал илгээхдээ энэ тухайгаа дурдсан байна. Тэрбээр “Монгол Улс-БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны ойн баярыг тохиолдуулан эрхэмсэг ноён Ким Жон Ун таныг манай улсад айлчлахыг хүсч байна” хэмээжээ. Монгол Улс БНАСАУ-тай 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон аж.

Хойд Солонгосын өнөөгийн удирдагч Ким Жон Унаас өмнө түүний өвөө Ким Ир Сен Монгол Улсад айлчилж байсан удаатай. Онцлоход, өнөөдөр Гадаад хэргийн яамны хурлын танхимд Монгол-БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан симпозиум зохион байгуулагдаж байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.