21 хоногийн дотор гайхалтай арьстай болгох өглөөний дэглэм

2019-03-14 13:31 181 admin
Биенд хор хуримтлагдахад энэ нь арьсан дээр ил гарч эхэлдэг. Харамсалтай нь бид хүрээлэн буй орчин болон олон төрлийн бүтээгдэхүүнээр бие мах бодио хордуулдаг байна. Мөн олон төрлийн химийн бодис агуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ба энэ нь бидний арьсыг эрүүлжүүлэхээс илүү хордуулдаг байна.
Хэрвээ та бие махбодио эрүүлжүүлэх юм бол таны арьс улам эрүүл сайхан болох болно. Хорт бодисыг арилгах хамгийн гайхалтай аргын нэг бол лимонтой ус юм.
Лимонтой ус гоё амттайгаас гадна амны цангаа тайлж, биеийн болон нүүрний арьс чийгшүүлэх, биеийг хоргүйжүүлэх, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн идэвхижүүлэх зэрэг олон талын ач тустай.
Нимбэг нь витамин С, В комплекс, кальци , төмөр, магни, ислэг зэрэг шим тэжээлээр дүүрэн байхаас гадна, усан үзэм, алимнаас илүү кали агуулдаг.

Лимоны ач тус:
1. Биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ
2. C витаминаар баялаг учир ханиад томуунаас сэргийлнэ. Чөлөөт радикалаас сэргийлж хөгшрөлтийг удаашруулна.
3.  Хорт бодисыг гадагшлуулна
4. Элгийг сэргээнэ
5. Бактерийн эсрэг

Энэхүү аргыг та 3 долоо хоногийн турш чандлан мөрдөх хэрэгтэй.
Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ том стакантай лимонтой ус ууж хэвш. Удахгүй та гайхалтай өөрчлөлтийг харах болно.
Хор гадагшлуулагч лимонтой ус хийх нь:
Найрлага:
    1/2 лимон
    2-4 аяга бүлээн ус
    Соруул
Хийх арга:
Өглөө бүр 2-3 аяга усанд тал лимоныхоо шүүсийг шахаж хийнэ. Өглөө өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Ингээд өглөөний цайгаа уудаг шигээ л ууж болно. Харин нэг ч алгасалгүй 21 хоногийн турш уугаарай. Таны амьдралыг өөрчлөх болно шүү. 10 хоногийн дараагаас л үр дүн нь мэдэгдэнэ. Арьс тань илүү цэвэрхэн эрүүл болж нүдний эргэн тойрон дох хар зураас алга болно. Та улам эрч хүчтэй болж жингээ ч хассан байх болно.
Амжилт хүсье!!!

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.