1800 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар болжээ

2019-04-09 09:25 198 admin

 

Баянхонгор аймгийн Татварын хэлтэс, Автотээврийн төвийн судалгаанд үндэслэн зарим тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар болжээ. Ингэхдээ сүүлийн 7-8 жилд техник хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг хамруулах юм байна.

Аймгийн хэмжээнд 1848 тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагдахаар байгаа бөгөөд Автотээврийн хэрэгслийн хасалт хийх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргасан иргэн албан татвар төлбөрөө барагдуулан, техник хяналтын үзлэгт хамарсанаар бүртгэлээ эргэн сэргээх боломжтой аж.

Баянхонгорт 18 мянга орчим тээврийн хэрэгсэл байдгаас идэвхтэй буюу хөдөлгөөнд оролцдог /татвар, оношилгоонд тогтмол ордог/ нь 12 мянга байдаг байна. Харин он гарсаар 1000 гаруй тээврийн хэрэгслийн татвар төвлөрөөд байгаа бөгөөд зургадугаар сарын нэгэн хүртэл ямар нэгэн торгууль ногдуулахгүй. Харин эхний хагас жил өнгөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.