Үнэт цаасны Зах зээлийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2019-03-11 13:30 903 admin
Монголын хөрөнгийн бирж ТӨХК-аас санаачлан Баянхонгор аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХХК, Эрдэнэс таван толгой ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо,Үнэт цаасны компаниуд хамтран “Орон нутгийн  иргэдийн үнэт цаасны зах  зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон Эрдэнэс таван толгойн ХК-ийн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх” зорилгоор үнэт цаасны зах зээлийн нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр  төрийн албан хаагчид,  ард иргэдэд 2 удаа 300 орчим хүнд Үнэт цаасны зах зээлийн үндсэн ойлголт, өнөөгийн  байдал, түүний  үр ашиг, Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааны  талаарх  мэдээлэл  өгөх  сургалт,  семинар,  өмч  хувьчлалын цэнхэр, ягаан тасалбар болон 1072 хувьцааны үлдэгдэл шалгах данс нээх, Хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, Брокерын данс нээх, Үнэт цаастай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.