ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫГ ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2018-07-04 15:10 339 admin

“Тулгар Төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймаг байгуулагдсаны 77 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Баянхонгор аймаг 07-р сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тов гарсан билээ.

Энэ жилийн наадмын 20 сая төгрөгийн төсөвтөйгээр зохион байгуулахаар баталжээ. Төсвийн хүрээнд салбар хороодууд бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.

Баяр наадмын хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд 07-р сарын 09-ний өдрийн 15:00 цагаас Монгол Улсын Төрийн далбааны өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ, Баянхонгор аймгийн “Бахархалт үйлстэнүүд”-ийг тодруулах ёслолоор баяр наадмын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн өдрийн 16:00 цагаас баярын хурал хүндэтгэлийн концертоо хийх аж.

2018 оны 07-р сарын 10-ны өдөр зургаан насны хурдан морины уралдаан Дуурсахын хөндийд явагдах ба энэ үеэр урлагийн тоглолт, соёлын нүүдлийн үйлчилгээг тус газарт явуулахаар зэхсэн бол эл өдөр шагай харваачид оноо мэргэн хараа хурцаа сорицгоох болно.

Мөн өдрийн үдэш аймгийн Баганат талбайд “Баярлалаа” шоуг Баянхонгорчууддаа зориулан хийнэ.

07-р сарын 11-ний өдөр аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд Баяр наадмын нээлтээ хийж, хүчит бөхийн барилдаанаа явуулна. Энэ жилийн наадмын үндэсний бөхийн барилдаан бөхчүүдэд нээлттэй болж буйгаараа онцлог юм. Энэ үеэр өсвөрийн бөхчүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорих бол эрхий мэргэн харваачид сурын талбайд уухайн дуу хадаана.

7-р сарын 12-ний өдөр Эрлийз гурван насны хурдан морины уралдааныг Дуурсахын хөндийд нэмж явуулахаар өнөөдөр наадмыг комисс тогтлоо.

Хурлын төгсгөлд Засаг дарга Г.Батжаргал салбар хороодыг нарийн төлөвлөгөө гаргаж хоорондоо уялдаа холбоотой ажиллаж ард иргэдээ сайхан наадуулахыг үүрэг болголоо.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.