Эрдэнэмандал сургуулийн шинэ спорт зал есдүгээр сард ашиглалтад орно

2018-06-28 14:12 261 admin

Эрдэнэмандал ахлах сургууль 49 жилийн дараа спорт заалтай болох ажлаа эхлүүлж зуны дунд сарын шинийн 4-ний өдөр барилгын шавийг тавих ёслолын арга хэмжээг хийлээ.

Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, “Эрч хүч” ХХК-ний захирал н.Ганбаатар, инженерүүд, тус сургуулийн захирал Ц.Энхтөр, багш, ажилчдын төлөөлөл оролцсон юм.

Тус сургуулийн спорт заалыг барих ажлыг маш богино хугацаанд чанартай барьж гүйцэтгэн ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад өгнө гэдгээ тус барилгын компаний захирал хэлсэн үгэндээ онцолж байв. Энэхүү спорт зал 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдах юм.

Эрдэнэмандал ахлах сургууль нь 1200 гаруй сурагчтай, 110 шахам багштай аймгийн төвийн гурав дахь томоохон сургууль. Уг спортын шинэ зал ашиглалтад орсноор хичээлийн шинэ жил хуучин спорт залыг урлагын танхим болгон ашиглах аж.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.