Энэ зуны хамгийн сонирхолтой амьд хөгжмийн наадмууд

2019-06-11 16:39 37 admin

 

Зуны налгар өдрүүд ирж, амралт зугаалгын цаг эхэллээ.  Иймээс бид энэ удаагийн дугаартаа зун цагийн хамгийн том амьд хөгжмийн наадмуудыг танилцуулж байна.

Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам “Play time 2019” 18 дахь жилдээ зохион байгуулагдана.  Тоглолт ирэх долдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно. Тасалбарыг https://lend.mn/ болон https://shoppy.mn/products/playtime-2019 /Монголд суугаа гадаадын иргэд/ холбоосоор захиалж болох юм.

Гурван өдрийн тасалбар долдугаар сарын 5,6,7-нд орох эрхтэй.

Хоёр өдрийн тасалбар долдугаар сарын 6,7-нд орох эрхтэй.

Нэг өдрийн тасалбар долдугаар  сарын 7-нд орох эрхтэй.

“XMF 2019”
2019.08.23

Хуур хөгжмийн наадам гурав дахь жилдээ ирэх наймдугаар сарын 23-24 –нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Наадмын зорилго нь нуугдмал авьяастныг тодруулж,  тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулахаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамардгаараа онцлог юм. Эртэч шувуу тасалбар долдугаар сарын 1-ийг хүртэл 10,000 төгрөгөөр борлуулагдах ба Socialpay App, Shoppy.mn болон Ticket.mn-ээс захиалах боломжтой юм байна.

“HUNNU MUSIC FESTIVAL 2019” 2019.08.29

Хүннү хөгжмийн наадмын энэ жилийн тов албан ёсоор гараагүй байгаа ч зургадугаар сарын 28-нд Монгол шилтгээнд зохион байгуулагдах төлөвтэй байна.

“IBIZA MUSIC FESTIVAL 2019”
2019.06.21

 “ГЭРЭЛТҮҮЛ ЗУНЫ ФЕСТИВАЛ” 
2019.06.15

Нийгэмд нэгэн эерэг гэрэл, ѳнгѳ тѳрхийг нэмж зѳв хандлага,   хѳгжмийн боловсролыг түгээх алкохолгүй амь хѳгжмийн тоглолт энэ сарын 15-нд  товлогджээ. Энэхүү наадам нь хоёр дахь жилдээ залууст хүрч байгаа бөгөөд тасалбарын үнэ 10,000 төгрөг байх юм.

“SILENCE WHITE2019”
2019.07.26

Цагаан өнгийн Dress code-оор залууст хэдий нь танил болсон “Silence white 2019” нь 14 дэх жилдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  долоодугаар сарын 26-нд болно. Та цагаан хувцсаа бэлдэж амжаагүй бол яараарай

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.