ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдийг 2.000.000 төгрөгөөр урамшуулна

2019-06-20 15:52 178 admin

 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойргийнхоо буюу Баянхонгор аймгийн Заг, Гурванбулаг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор сумын Дуурсах 3-р баг, Гэгээншавь 6-р баг, Цагаанчулуут 5-р багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавхи, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Мөн 750-799 оноо авбал 1.000.000 төгрөг, 700-749 оноотой шалгуулсан бол 800.00 төгрөгөөр шагнахаар болсон байна.

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” 2019 оны 06-р сарын 17-ны өдөр орон даяар Улаанбаатар хотын цагаар 09:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлж байна. Энэ жил ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлсэн ба нийт шалгуулагчдын 80,2 хувь нь энэ оны төгсөгч, 19,8 хувь нь өмнөх оны төгсөгч байна.

2019 оны ЭЕШ-ыг орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалт”–ыг зохион байгуулан ажиллаж байна. Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлэх юм байна. 

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.