“ШИНЭ АЯЛГУУ” СТУДИ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

2018-06-28 14:15 450 admin

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшингийн 10 орчим сая төгрөгийн ивээн тэтгэлэгтэйгээр Хүүхдийн Тэмүжин театрын дэргэд “Шинэ аялгуу” дуу бичлэгийн студи ашиглалтад орлоо.

Энэхүү студи нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дуу бичлэгийн студийн хэмжээнд хоолой бичлэгийг хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноороо онцлог.

Студын нээлийн арга хэмжээний үеэр хүүхдийн Тэмүжин театрын дарга Б.Ганчимэг хэлсэн үгэндээ энэхүү дуу бичлэгийн студийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нутгийнхаа төдийгүй хүний хөгжлийн төлөө, Хонгор нутгийн гэрэлт ирээдүй болсон хүүхдийн байгууллагын төлөө гэгээлэг үйлсийг эхлүүлж байгаад талархаж байгаа баяртайгаар илэрхийлэв.

Мөн “Төөгий такс” компани Баянхонгор аймаг дахь салбарын захирал М.Алтантуяад тус студийг санаачлагч М.Түмэнсайхан багш урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сосорбарамын бүтээлийн дээж аргамаг хүлгийн баримлыг гардуулж гүн талархал илэрхийлэв.

 

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.