Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар Баянхонгор сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулсан шилдэг тохижилттой байгууллага, өрх болох уралдаант аяныг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, ААНэгж айл өрхийн дунд 2018 оны 05-р сарын 16-аас 08-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байна.
Шилдэг тохижилттой байгууллага болон өрхийг газар, ногоон байгууламж, барилга, хаяг, гэрэлтүүлэг, хашаа, зам, зогсоол, амрах хэсэг, аюулгүй байдал, 00, цэвэрлэгээ үйлчилгээ гэсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулах болно.
Та бүхэн тохижилтын ажлаа ажил эхэлхээс өмнө , ажлын явц гүйцэтгэл, тохижилтын ажлын дараах гэсэн байдлаар гэрэл зураг дүрсээр баримтжуулан ирүүлэх ба тухай тохижилтын ажлын талаарх мэдээллийг фэйсбүүк олон ниитийн сүлжээнд Баянхонгор тохижилт үйлчилгээ гэсэн хаягтайгаар оруулж байх болно.
Уралдаант аянд амжилттай оролцсон
Шилдэг гадна тохижилттой байгууллага:
1-р байр 3 сая ₮, 2-р байр 2 сая ₮, 3-р байр 1 сая төгрөг
Гадна тохижилтын ШИЛДЭГ ӨӨРЧЛӨЛТТЭЙ байгууллага:
1-р байр 3 сая₮, 2-р байр 2 сая₮, 3-р байр 1 сая төгрөг
Шилдэг гадна тохижилттой өрх:
1- Байр 2 сая
2- Байр 1 сая
3- Байр 500,000 төгрөгийн тус тус мөнгөн шагналыг эзэн болноо.
Их хотын соёлыг өөрийн биеэр үлгэрлэн түгээгч иргэн, хамт олон таны шинэлэг санаа, шилдэг сэтгэлгээ, соёлч байдал, бүтээмжтэй чанарыг бид үнэлэе. Та оролц
Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор тохижилт үйлчилгээ фэйсбүүк хаяг болон 7044-2112 дугаарын утсаар лавлана уу.
Зохион байгуулагч: Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Баянхонгор тохижилт үйлчилгээ ОНӨҮГ
0 cэтгэгдэлтэй