Шилдгийн шилдгүүд ням гаригт хэний дүрд хувирах вэ?

2019-05-09 16:09 160 admin

“Боловсрол суваг’ телевиз ‘Эндемол Шайн’ /Endemol shine/ групп хамтран ‘Яг түүн шиг’ шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн үзэгчдэд хүргэж ирсэн билээ. Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг.

Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирсэн юм. Эхний дугаарын ялагчаар дуучин Б.Амархүү шалгарсан. Тэгвэл энэ  долоо хоногийн ням гаригт найман оролцогчид ямар оддын дүрд хувирахыг сонирхоцгооё.

НАКИ-LUIS FONSI

Шоуны эхний дугаарын салхийг хагалж алдарт дуучин бүсгүй Beyonce-гийн дүрд тун чадварлаг хувирсан дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки шоуны хамгийн хүчтэй оролцогчдын нэгээр нэрлэгдэж байна. Тэрбээр энэ ням гаригт гарах шинэ дугаарт Пуэрто-Рикогийн поп дуучин Luis Fonsi-ийн  дүрийг бүтээхээр сугалсан юм. Пуэрто-Рикогийн поп дуучин Luis Fonsi-ийн  Дэдди Янкитай хамтран дуулсан “Despacito” дуу youtube-ийн хамгийн өндөр хандалттай дуугаар шалгараад байгаа билээ. Харин  Накигийн хувьд  “Яг түүн шиг”  шоуны гурав дахь дугаарын ялагч юм.

Э.ХАЛИУНАА-LADY GAGA

Дуучин Э.Халиунаагийн хувьд АНУ-ын алдарт дуучин Lady gaga-ийн дүрд хувирна. Дуучин Lady gaga-ийн хувьд   2018 оны  дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын нэгдүгээр  байранд хүчтэй дуу хоолой, өвөрмөц дүр төрхөөрөө  бичигдэж байсан юм. Түүний  гаргасан цомог, дуу бүхэн нь хит болдог гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Сонирхуулахад өмнөх дугаар буюу “ Яг  түүн шиг 3” дугаарт “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн Lady gaga-ийн дүрд хувирч байв.

Б.МАРАЛЖИНГОО-CARDI B

Дуучин Б.Маралжингоо R&B/Hip-Hop  чиглэлээр уран бүтээлээ туурвидаг реппер Cardi B-ийн дүрд хувирна. Cardi B энэ жил Грэммигээс “Оны шилдэг реп цомог” шагналыг гардаж, тус шагналыг хүртсэн анхны эмэгтэй реппер болсон юм.  Баззерын сонголтод багагүй өөрчлөлт орж шинээр оддын дүр нэмэгдсэн нь Cardi B байлаа.

Т.БАРХҮҮ-JAMES BLUNT

Яг түүн шиг шоуны хоёр дахь дугаарын ялагч жүжигчин Т.Бархүү шоуны туршид олон гайхалтай үзүүлбэрийг үзүүлэн үзэгчдийг байлдан дагуулж, гурван ч дугаарын ялагчаар тодорч байлаа. Түүний хувьд Английн дуучин  James blunt-ийн дүрд хувирах юм. James blunt-ийн  гурав дахь уран бүтээл болох  “You’re Beautiful” дуу нь түүнийг дэлхийд алдаршуулсан юм.

С.САРНАЙ-Д.ОТГОНЖАРГАЛ

Загвар өмсөгч С. Сарнай Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, монгол түмний хайртай дуучин Д. Отгонжаргалын дүрд хувирна. Олон ХИТ дууны эзэн Д.Отгонжаргал “Миний ээж тэмээчин дуугаараа олон хүнийг мэлмэрүүлж, сэтгэл зүрхийг догдлуулж байсан. С.Сарнайгийн хувьд дуучин Д.Отгонжаргалын дүрд хувирна гэдэг амаргүй  хүнд даваа.

А.БАЯРЦЭНГЭЛ-“SYSTEM OF A DOWN” РОК  ХАМТЛАГА 

 “Яг түүн шиг” шоуны эхний дугаарын ялагч А.Баярцэнгэлийн хувьд хүнд металл рок хамтлаг болох  “System of a Down” хамтлагийн дүрд хувирах юм.

Г.СҮНДЭРМАА-HYOLYN

Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа энэ удаа БНСУ-ын  “Sistar” хамтлагийн дуучин Hyolyn-ий дүрд хувирна. Тус хамтлаг нь 2017 онд албан ёсоор тарснаа мэдэгдсэн юм.  Хамтлаг тарснаас хойш хамтлагийн ахлагч байсан  Hyolyn соло уран бүтээлээ хийх болжээ. Ази охид ялангуяа Өмнөд Солонгосын уран бүтээлчид дэлхий даяар гоо үзэсгэлэн, ялдам төрх, гоолиг биеэрээ алдартай. Харин Hyolyn-ийн хувьд   Cолонгосын  хамгийн секс дуучдын нэгээр нэрлэгддэг байна. Түүний хувьд хоолойны чадал, дуулах ур чадвараараа улсдаа  дээгүүрт бичигддэг аж. Тэрбээр өөрийн харьяалагддаг “Starship”  энтертайнментаас  2017 онд гарч, бие даасан  Brideg компанийг  байгуулжээ. Вrideg компани нь шинэ залуу урлагийн төлөөллийг бэлтгэдэг юм байна.

Б.АМАРХҮҮ-ЭЛТОН ЖОН 

Шоуны эхний дугаарын ялагч Б.Амархүү Английн нэрт дуучин Элтон Жон-ы дүрд хувирна. Элтон Жон  1970-аад оны эхээр гаргасан  5-6  цомгуудаараа хөгжмийн ертөнцөд алдаршсан бөгөөд түүний эдгээр бүтээлүүд тухайн цаг үедээ шилдэг цомгийн жагсаалтыг тогтмол тэргүүлдэг байжээ. Түүнийг бид “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны дуу болох “Can You Feel the Love Tonight” дууг дуулснаар илүүтэй мэддэг болсон юм.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.