Ц.Адъяасүрэн бэр В.Содончимэгийг төрийн хамгаалалтад авахыг хүсч ЦЕГ-ын даргад хандлаа

2018-06-08 09:03 647 admin

 Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавт хандлаа

Үр хүүхэд, ач зээ нараа төрийн хамгаалалтад авах тухай хүсэлт гаргах нь

Цэрэнсодномын Адъяасүрэн миний бие 2018 оны 06-р сарын 06-ны орой телевиз, мэдээллийн хэрэгслээр бэр Ванганы Содончимэг мэдээлэл хийж байхыг үзээд ихэд цочирдон балмагдлаа.

Хэдхэн хоногийн өмнө надтай ирж уулзаад явсан хүн гэнэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувийн амьдралаа зарлаж байгаа нь улс төрийн болоод бусдын дарамт шахалтаар хийж буй үйлдэл болов уу хэмээн эх хүнийхээ хувьд санаа зовж байна.

Иймээс миний хүүхдүүд болох Борын Ганзориг, Ганболдын Золбаяр, Ванганы Содончимэг, ач Г.Адъяа, Г.Энхнаран, Г.Номуундөлгөөн, Г.Намуундөлгөөн нарыг минь төрийн хамгаалалтад авч, амь насыг нь батлан хамгаалж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Ялангуяа төрсөн охин шигээ хайрлаж, хүндэлж явдаг бэр В.Содончимэгийг минь ямар нэгэн байдлаар улс төр, хувийн ашиг сонирхолын золиос болгон барьцаалж, амь нас, эрүүл мэнд, гэр бүл үр хүүхдэд нь хохирол учруулахвий хэмээн санаа зовж төрөөсөө хамгаалалт, дэмжлэг, туслалцаа хүсч тусгайлан хамгаалалтад авахыг эх хүний ариун сэтгэлээр хүсч байна.

                                                              Хүсэлт гаргасан      

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Баянбулагийн 1- 11 тоотод оршин суугч Цэрэнсодномын Адъяасүрэн

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.