Цэндийн Намсрайн 100 жилийн ойг төрсөн нутгийнхан нь тэмдэглэв

2018-07-17 11:50 268 admin

Жаргалант нутагт нар, хур тэгширч, найраг эгшиг сүлэлдэж, сайхан наадлаа. Их найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэглэсэнчлэн

Зузаан үүлний хур зуур зуур орж

Зулзаган нялх модод зуун тийшээ дэлгэрсэн энэ өдрүүдэд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутгийнхан нь үндэсний баяр наадамтай хамтатган тэмдэглэсэн юм. Энгийнээс энгийн, ийм энгийндээ л сайхан нь оршдог сумын наадмын тогтсон хэв маягийг энэ жил их хүмүүний 100 жилийн ой багахан өөрчилсөн болов уу. Жилийн жилд наадмын өглөө цэнгэлдэх рүүгээ зүглэдэг жаргалантчууд энэ жил “Байдраг” ахлах сургуулийн гадна цугларсан. Наадмын талбайгаас л цагаан хоолой хангинадаг асан бол энэ удаа сургуулийн зүгээс дуу хуур цангинасан. Учир нь соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Намсрайн 100 жилийн ойг тохиолдуулан хань, үр хүүхэд, ач, зээ нар нь төрсөн нутаг Баянхонгор аймгийн Жаргалант суманд нь, нэрэмжит сургуулийнх нь үүдэнд гэрэлт хөшөө сүндэрлүүлж, дурсгалыг нь мөнхжүүлсэн бөгөөд наадмын өглөө нээсэн юм.

Хөшөөний нээлтийн ёслолд Ц.Намсрайн үр хүүхэд, ач, орон нутгийн удирдлага, нутгийн зөвлөлийн гишүүд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй хүмүүс оролцов. Төр соёрхсон гэр бүл жаргалантынхны бахархал ажээ. Малчны хотноос эрдмийн мөр хөөсөн Ц.Намсрай Гэгээрлийн яамны сайд, Гадаад явдлын яамны ерөнхий нарийн бичгийн дарга, БНПАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг хариуцлагатай, өндөр албан хашиж явсан. Үүний дотроос “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчөөр хамгийн удаан буюу 22 жил ажилласан юм. 1953 онд Солонгосын дайныг зогсоох Солонгос, Хятад, Америкийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болон дайны галыг зогсоосон үйл явдлыг сурвалжилсан нь манай улсын сэтгүүлчдээс олон улсын хэмжээний түүхэн үйл явдлыг үзгээрээ мөнхөлсөн анхны тохиол байсан гэдэг. Тэр сэтгүүлчийн хөдөлмөрөөрөө Төрийн соёрхол, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн учраас сэтгүүлч гэдгээр нь илүүтэй бахархан дурсдаг юм. Ц.Намсрайн нэг биений хань, нимгэн дээлний давхарга болж, амьдралыг хамт туулсан Л.Цогзолмаа Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагнал хүртсэн бол тэдний охин Н.Сувд Төрийн шагналт, Ардын жүжигчин, голомт залгах хүү Н.Ганхуяг нь Соёлын гавьяат зүтгэлтэн. Мөн Монголд чөлөөт хэвлэлийг үүсгэж, хөгжүүлсэн нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан төр соёрхсон гэр бүлийн хүргэн юм.

Ц.Намсрайн хүү, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг хөшөөний нээлтийн ёслолд үг хэлэхдээ “Жаргалант сумын удирдлага, “Байдраг” ахлах сургуулийн хамт олон, сурагчид, нутгийн ахан дүүстээ нар хур тэгширсэн өдрийн мэндийг, улсын баяр наадмын халуун мэндийн хамт өргөн дэвшүүлье. Бид аавынхаа гэрэлт хөшөөг нээх гэж байна. Энэ хөшөөг сүндэрлүүлэхэд хамгийн их хүч, чармайлт гаргасан эгч Н.Шүрдээ талархал илэрхийлье. Эгч минь аавын мэргэжлийг өвлөсөн сэтгүүлч. Эдүгээ өөр салбарт ажиллаж буй ч сэтгэл нь сэтгүүлчийн мэргэжилдээ үнэнч яваа.

Энд хуран цугларсан, Монголын ирээдүй, хойч үеийн төлөөлөл сурагчдад хэдэн зүйл хэлье. Аав минь гадаад бодлого, гадаад харилцааны салбарт гавьяатай хүн. Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн. Тэгэхэд аав Гадаад явдлын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. Дараа жил нь буюу 1962 онд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувиар оролцсон анхны чуулгандаа маш өргөн бүрэлдэхүүн илгээсэн. Энэ чуулганд манай төлөөлөгчдийн хэлэх үгийг бэлдэж, найруулах үүргийг аав минь хүлээж байж. Дөнгөж 1961 онд НҮБ-д элссэн, “нялх” гишүүн Монгол Улс тэр жил шууд өөрсдөө тогтоолын төсөл санаачилж орсон. Байгаль орчныг хамгаалах тухай тогтоолыг НҮБ тэгэхэд анх удаа хэлэлцэж, баталсан байдаг. Аав минь энэ түүхэн үйл явдалд гар бие оролцож явсан юм. Түүнээс хойш байгаль орчны асуудал дэлхий нийтэд ямар хүчтэй тавигдав, хэчнээн олон тогтоол НҮБ-аас гаргав. Бүр НҮБ байгаль орчин хамгаалах бие даасан байгууллага байгуулсан шүү дээ. Энэ сайхан нутгийг онгон дагшинаар нь авч үлдэх, хойч ирээдүйдээ цэвэр ариунаар нь өвлүүлэн үлдээх асуудал аавын минь төрсөн нутагт ч хурцаар тавигдсан үед бид энд зогсож буй учраас би үүнийг ярьж байна. Энэ хөшөө зүгээр нэг хөшөө биш, хүүхэд багачуудад үлгэр дуурайл болж, эрдэмд үргэлж шамдан суралцахыг сануулж байгаасай. Аав минь сумандаа түр курст сурснаас эхлээд дэд эрдэмтэн болтол насаараа суралцсан. Багачууд та бүхний амьдралын чинь хамгийн том тулгуур эрдэм мэдлэг шүү. Тууштай шамдаж, тасралтгүй суралцаарай. Бид аавынхаа нэрэмжит сургуулийн цаашдын үйл ажиллагаанд тус дэм болохыг хичээж явна. Та бүхэн аавын минь нэрийг өндөрт өргөж яваарай” гэв.

“Байдраг” ахлах сургуулийн захирал Оюун “Манай сургууль 2004 онд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрайн нэрэмжит болсон. Энэ эрхэм хүний нэрээр овоглосон сайхан сургуульд ажиллаж яваа нь багш, сурган хүмүүжүүлэгч бидний хувьд бахархалтай байдаг. Сургуулиасаа Цэндийн Намсрай асан шиг соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн дахин төрөөсэй гэж хүсэж, боловсролын үйлчилгээг чанартай хүргэхээр зорин ажиллаж байна” гэсэн.

Сумын хамгийн өнгөлөг байшин нь “Байдраг” ахлах сургуулийн хичээлийн болон дотуур байр. Тэнд Ц.Намсрайн намтар, түүхийг харуулсан булан нэг биш таарах юм билээ. Мөн математик, англи хэлний зуны сургалтад 30 гаруй сурагч хамрагдаж буй тул Цэндийн Намсрайн нэрэмжит сургуулиас хүүхдийн дуу, хичээлийн цуурай тасрахгүй зусаж байна.

Сэтгүүлчдийн байгууллагыг хамгийн олон жил удирдсан, Олон улсын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхэм хүмүүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөний нээлтэд оролцохоор МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр зорин ирж, үр, ач, төрөл төрөгсөд, нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлсэн. Тэрбээр “Ю.Цэдэнбал хамгийн удаан буюу 44 жил Төрийн тэргүүнээр ажилласан. Төрийн тэргүүнээр түүн шиг олон жил ажиллах хүн дахин төрөөгүй л байна. Ц.Намсрай агсан бол сэтгүүл зүйн салбарын Цэдэнбал юм” хэмээсэн.

“Холын ухааны оргил аав минь хангайн сайхан нуруу юм даа”

Жаргалант сумынхан наадмынхаа нээлтийг үзэж харах зүйлтэй байлгах гэж хэрэндээ хичээсэн нь илэрхий. Наадмын талбайн баруун захад эрчүүд гэр барьж, төв хэсэгт хүүхнүүд ноос савна. Түүний зүүн талд өвөгжөөр эр сур элдэнэ. Тэгж байтал араг үүрсэн бүсгүйчүүд аргал түүх дүр үзүүлсээр орж ирлээ. Алс холын нийслэлээс аавынхаа нутгийг зорин ирж, наадмын хүндэт зочны суудалд уригдсан Н.Шүр, Н.Ганхуяг, Н.Энхтүвшин нарт зориулсан болов уу гэмээр хөдөөгийн ахуй, нүүдэлчдийн амьдралыг шингээн дэглэсэн наадмын нээлт суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалаар үргэлжлэв. Нутгийн уран сайханчид наадмын нээлтдээ “Эрдэнэ засгийн унага” дуугаар аяны дугараа барьсан бол Н.Ганхуяг “Аав” дуугаа өргөж, наадамчин олны сэтгэлийг хөдөлгөсөн.

“Алсын алсаас хүүгээ илгээж

Хүний зэрэгт хүрээсэй гэсэн

Холын ухааны оргил аав минь

Хангайн сайхан нуруу юм даа

Цэцгийн ариун  охиноо тэврээд

Цэлмэг тэнгэрт жаргаасай гэсэн

Цэцэн билгийн наран аав минь

Цэнхэр хангайн бараа юм даа

Үрийн заяаг түшин ханхайж

Өөрийнхөө элгэнд ачлая даа гэсэн

Өсөн жаргахын энгэр аав минь

Өндөр хангайн нөмөр юм даа” гэсэн сайхан дууг нулимсаа арчин байж чагнасан олон хүний нэг нь өндөр настан Ц.Мөнхжаргал гуай. Түүнтэй хэдэн хором хөөрөлдөв.

-Сайхан наадаж байна уу, та.

-Сайхан наадаж байна.

-Цэндийн Намсрай гуайн мэндэлсний 100 жилийн ойг нутгийнхан нь тэмдэглэж байна. Та тэр хүний талаар мэдэх үү?

-Мэднэ ээ. Намсрай гуай Гурван ихрийн Бумбатын бууцанд төрсөн юм гэнэ билээ. Төрөхөд нь манай Пүрэв ахынх айл байсан гэдэг юм.

-Ямар алба хашиж явсан тухай нь сонсож байв уу?

-Биднийг бага, залуу байхад манай сумынхан “Цэнд гуайн хүү том дарга болж гэнэ, сайд болж гэнэ” гэцгээдэг байсан. Хааяа нутагтаа ирэхэд нь нутаг усаараа сүйд болно. Өөрөө ч гайгүй нутгаа гэсэн сэтгэлтэй, нутаг амьтай хүн байсан байх. Сумын сургууль их сайхан байшинтай байгаа нь тэр хүний ач, сайд, дарга байхдаа энэ сургуулийг бариулж өгсөн гэдэг юм. Үр хүүхдүүд нь нутгаа зорьж ирж, наадам хийж байгаад баярлаж сууна. Тэнгэр хангай ч ивээж байна. Манай энд ган болоод айхтар байсан. Арваад хоногийн өмнөөс л бороо орж, ган тайлагдлаа. Сайн хүний ойг тэмдэглэхэд хүртэл тэнгэр хардаг юм байна.

Сумын наадмыг бүхэлд нь Ц.Намсрай агсны хань, үр хүүхэд, ач зээ нар ивээн тэтгэсэн  тул энэ жил жаргалантчууд эрийн гурван наадмаас гадна шатар, гар бөмбөг зэрэг спортын тэмцээнээр хүч сорьж, үзэж харах, хөөрч хөгжих зүйл олонтой, баялаг сайхан наадацгаалаа.

Хөшөө босгож, төрсөн нутаг, нутгийн ахан дүүст хүндэтгэл үзүүлэн, наадам хийсэн нь Ц.Намсрайн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй олон ажлын нэгээхэн хэсэг юм билээ. Цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил байгааг нутгийн олонд дуулгасан. Харин сумын Засаг дарга Д.Сайнбилэг аавынхаа нутгийг зорин ирж, ахан дүүстэй нь хамт бахархалт хүмүүний ойг тэмдэглэсэнд машид талархаж буйгаа илэрхийлэн, Ц.Намсрайн охин Н.Шүрийг аймгийн ИТХ-ын дээд шагнал “Соёрхол” одон, хүү Н.Ганхуягийг аймгийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав.

Ххүй цөглөсөн тоонот Бумбатын бууц нь домог шившин бууралтаж, угаасан ус Байдраг гол нь түүхийн гэрч болон мяралзаж, хүн зон нь нутгийн хүүгээ бахархан дурсаж, жаргалтайн дэлгэр Жаргалант нутгийнхан соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Намсрайн мэндэлсний 100 жилийн ойг дүүрэн сайхан тэмдэглэлээ.

Хонгорнутаг.мн

Х.Уянга

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.