Хүүхдийн жүжгийн зохиолын уралдааны дүн гарчээ

2019-04-12 15:52 101 admin

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион явуулсан Хүүхдийн жүжгийн зохиолын уралдааны дүн гарчээ. Төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү уралдаанд нийт 90 гаруй уран бүтээлч жүжгийн зохиолоо ирүүлсэн байна.

Хүүхдийн жүжгийн зохиолын уралдааны дүнг толилуулъя.
I байр: Д.Урианхай “Хүүхэд байсан, одоо нуурын эрэгт дандаа инээмсэглэж суудаг хамгийн…хамгийн…хамгийн… “гоё” эмээ”,
II байр: Б.Мөнх-Амьдрал “Миний аав супер баатар”,
III байр: П.Батхуяг “Хаврын өртөө” жүжгийн зохиолууд тус тус байр эзлэв.

Шалгарсан 3 зохиолоор дөрөвдүгээр сарын 08-наас 22-ны өдрүүдэд найруулагчдын багийн төслийг хүлээн авч экспертийн баг сонгон шалгаруулалт хийж дүгнэх ажээ. Үүний дараа дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс УДЭТ-ын тайзнаа тавигдах бэлтгэл ажилд орох юм байна. Оролцохыг хүссэн найруулагчид багаа бүрдүүлж, шалгарсан зохиолд түшиглэн төсөл боловсруулж шалгаруулалтад оролцох юм байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.