Хүлэмжийн дэмжлэгийн танилцуулга

2019-03-04 14:32 1056 admin

1. Энэ онд хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯамны харьяа ТЭДСангаар дамжуулан ногоочдыг дэмжихээр нийлэг хальсан гялгар / 6*20 хүлэмжийн / 50 хувь үнийн хөнгөлөлттэй 189000 төгрөг болж хямдарсан байгаа тул та яараарай.

2. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯамны харьяа ТЭДСангаар дамжуулан нийлэг хальсан бүрхүүлтэй 6х20 харьцаатай 120 м2 , 4х8 харьцаатай 32 м2 талбайтай хүлэмжүүдийг тус тус зээлээр олгож байна.

Энэхүү хүлэмжийг хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжид худалдах, худалдан авах болон барьцаат зээлийн гэрээгээр олгогдож байна. Гэрээний ерөнхий нөхцөл Хугацаа: 4 жил Нэгжийн үнэ: 4х8, 32 м2 хэмжээ, нэгжийн үнэ 942,480 төгрөг, 6х20, 120м2 хэмжээ, нэгжийн үнэ 3,236,188 төгрөг

Урьдчилгаа: Үнийн дүнгийн 30 хувь болон үйл ажиллагааны 2 хувь төлөх 4х8, 32 м2 хэмжээ, урьдчилгаа 300,000 төгрөг, 6х20, 120м2 хэмжээ, урьдчилгаа 970,000 төгрөг

Бүрдүүлэх материал : Иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар , Оршин суугаа газрын тодорхойлолт /сум, хороо/ , Харъяа аймгийн ХХААГ-ын тодорхойлолт, Хүлэмжийг зээлээр авахыг хүссэн албан бичиг, хүсэлт, Газрын эзэмших эрхийн гэрчилгээ,

Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал, Холбоо барих утас: ХХААГ-т Утас: 70442478 89110939

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.