УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймгийн төвийн гурван багийн иргэдтэй уулзаж байна

2019-06-27 17:45 70 admin

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах УИХ-ын гишүүн М.Билэгтээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Баянхонгор аймгийн говь, хангай, тал хээрийн долоон сумын иргэдтэй уулзалт хийж алслагдсан сумдын иргэдийн санал бодлыг хүлээн авч өнөөдөр аймгийн төвийн болон Баянхонгор сумын Эрдэнэмандал, Цахир, Есөнбулаг багийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж тэдний санал бодлыг хүлээн авч байна.

Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, засаг даргын орлогч Б.Батсуурь, Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар, гишүүний зөвлөх Ч.Сэндэнпүрэв нар оролцож байна. Уулзалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах төслийг нэг бүрчлэн танилцуулж тайлбарласны дараа Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, эдийн засгийн эерэг өөрчлөлт зэрэг төрийн мэдээллүүдийг иргэдэд хүргэсэн юм.

Тэрээр өөрийн тойргийн сум, багуудад хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө. Мөн тойргийнхоо бүх сум багуудад гуравдугаар шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог өөрийн хувийн зарлаар шийдвэрлэсэн зэрэг хийж хэрэгжүүлсэн олон асуудлаа онцоллоо. Ахмад сэтгүүлч А.Хоогой, Эрдэнэмандал багийн өндөр настан С.Цэдэндамба, Д.Лувсанцэрэн, Хоёрдугаар баг н.Чогсом, Б.Гантулга нар үнэтэй санал гаргалаа.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.