УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ иргэн болжээ

2019-05-17 09:47 49 admin

 

Монгол улсын Татварын ерөнхий газраас жил бүр шударгаар татвараа төлсөн ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨ тодруулан алдаршуулдаг уламжлалтай билээ.

Улс эх орны хөгжлийн үндсийн үндэс нь зөв татвар төлөлт, төвлөрүүлэлт гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ буй за. Энэ үүргийг эрхэм хариуцлагаа хэмээн хүлээн зөвшөөрч улс эх орондоо зөв шударгаар татвараа төлдөг олон сайхан иргэний төлөөлөл болж өнөөдөр УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН болжээ.

Тэрээр 2018 онд улс эх орондоо иргэний хувьд 1.3 тэрбум төгрөгийн татварыг шудрагаар төлж төвлөрүүлжээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болдхуяг, МУГЖ Т.Баясгалан, Д.Ончинсүрэн нар нийслэлийн шилдэг татвар төлөгч болсон бол урлаг соёлын байгууллагын шилдэг татвар төлөгчөөр Хөгжмийн зохиолч Б.Чинбат тодорч шударга үйлсээ ийнхүү алдаршуулж байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.