Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

2019-06-13 17:37 192 admin

Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг орон нутаг дахь захиргааны байгууллага, Төрийн албаны зөвлөлиййн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах , Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 21-ний хооронд орон нутагт ажиллаж байна.

Манай аймагт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун даргаар ахлуулсан  4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 06 сарын 12-13-ны өдрүүдэд ажиллаж, өчигдөр буюу 2019 оны 06 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн захиргааны байгууллага, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр буюу 2019 оны 06 сарын 13-ны өдөр аймгийн төрийн албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг сурталчлах сургалтыг хийж байгаа юм.

Сургалтад аймгийн төвийн болон ойрын 3 сумын  төрийн байгууллагын 200 орчим төрийн албан хаагчид танхимаар, 17 сумын 200 гаруй төрийн албан хаагчид онлайнаар нийт 400 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж байна.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.