Татварын хуулийн ХОРИГ, ЭСЭРГҮҮЦЭЛ хоёр

2019-05-17 08:59 123 admin

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг хоригийг хүлээж авахгүйгээ илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тэрбээр “Татварын багц хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг огт үндэслэлгүй, ойлголгүйгээр хориг тавьсан гэдгийг онцолжээ.

Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг компаниуд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт огтхон ч үйлчлэхгүй гэж татварын багц хуульд цагаан дээр хараар бичсэн байгаа. Манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарах нэг нөхцөл нь үе шилжүүлэхийн эсрэг заалт манай татварын хуулиуд дээр байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниудад олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан энэ үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй байна.

Ерөнхийлөгчийн зүгээс “Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан нь тухайн компаниудад татварын зардлыг давхардуулах замаар татвараас зайлсхийх боломжийг олгож, татварын бүртгэлийг энгийн болгох, тайлангийн хугацааг цөөлөх, тайлагналын системийг хялбаршуулах зэрэг хуулийн шинэчлэлийн зорилгыг гажуудуулан, төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр бууруулахад хүргэхээр байна” гэснийг  огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.  Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хааж, боосон хориг тавьсан. Хэмээн Татварын багц хуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ…

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.