С.Лувсанвандан сан

2018-08-11 11:15 1897 admin

 

Баянхонгор аймгийн Богд суманд хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит Их Богдын наадмын хүчит бөхийн барилдаан өмнөх наадмынхаас онцлогтой болж өнгөрсөн юм.

Өнөө жилийн наадамд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Улсын арслан Доржпаламын Ганхуяг, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Улсын заан Дашзэвэгийн Баасандорж, Төв аймгийн Баянхангай сумын уугуул, улсын заан Батзоригийн Батмөнх, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, улсын заан Баттулгын Соронзонболд тэргүүтэй хоёр улсын харцага, 12 улсын начин бүгд 19 улсын цолтон, аймгийн арслан 9, бусад 11 аймгийн цолтон оролцсон 64 бөхийн барилдаан болсон билээ.

40 жилийн дараа сумын наадамд нь Улсын аварга цолтой бөх хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэнд Богд сумын иргэд ихэд баяртай байсан юм.

Дашрамд дурдахад Баянхонгор аймгийн Богд сумаас Монгол Улсын арслан “нисэхийн” хэмээх Пагмын Аюуш төрөн гарсан бөгөөд 1949 онд төрийнхөө наадамд ес даван түрүүлсэн түүхтэй.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.