Соёлын биет бус өвийн “Шавь” сургалтын тайлан тоглолт боллоо

2019-04-12 15:47 111 admin

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС-ийн Соёлын сургуультай хамтран зохион байгуулсан Соёлын биет бус өвийн “шавь” сургалтын эхний шатны хөөмийн сургалтын тайлан өчигдөр болж өнгөрлөө. Уг сургалтын тайланд Соёл, урлагийн газрын Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан, СУИС-ийн Соёлын сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд оролцон суралцагсдын Монгол үндэснийхээ соёлын биет бус өв “хөөмий”-н урлагийн анхан шатны суурийг сурч мэдсэнтэй танилцлаа.

Сургалтыг хөөмийн багш, МУСТА Э.Сандагжав  удирдаж 7 хоногт 3 удаа “Монгол хөөмийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтыг явуулан Монголчуудын дунд түгээмэл хэрэглэдэг  хархираа хөөмий, шахаа хөөмий, исгэрээ буюу шингэн хөөмийлдөх суурийг тавив. Суралцагсад мөн үргэлжид магтаал, Монгол ардын дууг дээрхи гурван төрөл дээр хөөмийлдөж сурахаас  гадна Алтай магтаал дуугаргаж сурсан байлаа.

Тус сургалт нь “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн, уламжлуулах зорилготой ажээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.