“Никитон” ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг хандивлажээ

2019-06-25 09:23 2560 admin

 

Монголын рок поп ертөнцийн “Феррари” гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай “Никитон” хамтлаг  25 жилийн ойн баяраа угтаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөг хандивлажээ. Тус хамтлагийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү мөнгийг өргөж буйгаа илэрхийлж,  эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүссэн байна.

Анх 1993 онд байгуулагдсан “Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа  Төв цэнгэлдэх хүрээлэнд  сонсогч фэнүүдтэйгээ энэ сарын 29-нд тэмдэглэх юм. Хамтлагийн уран бүтээлчид Монголын рок поп ертөнцийн түүхэнд болж байгаагүй олон цаг үргэлжилсэн урт тоглолт хийхээр төлөвлөж буй нь энэ бөгөөд тасалбар нь харьцангуй хямд буюу 10 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

  • Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.