Монголын Хуульчдын Холбооны салбар зөвлөлөөс ахмад хуульч Б.Авидад хүндэтгэл үзүүлэв

2019-02-06 14:10 398 admin

Монголын хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс хууль эрх  зүйн салбарт хамгийн олон жил үр бүтээлтэй ажилласан Б.Авид тэргүүтэй Л.Бор, Д.Өсөхбаяр, Б.Гэрэлмаа нарын ахмад хүүльчиддаа хүндэтгэл үзүүлэв. Уг үйл ажиллагааг орон даяар салбар зөвлөлүүд нэгэн цаг дор зохион байгуулж байгаа юм байна.

Өнөөдөр тус хүндэтгэлийн эзэн болон ахмад хуульч, нотаратич Б.Авид гуай Заг суманд бичээч хийж ажлын гараагаа эхлэж байжээ. Удалгүй МУИС-ийн хуулийн ангид элсэн суралцаж улмаар Баянхонгор аймгийн ЗДТГ-т тэтгэвэрт гаран гартлаа ажилласан байна.. Энэ хугацаанд бичээчээс  Хууль эрх зүйн хэлтсийн дарга хүртэл зохин байгуулалтын хорооны бүх ажлыг шат дараалан гүйцэтгэсээр иржээ. Ингээд 1991 онд 50 настайдаа тэтгэвэрт гарч нотариатчийн албан ёсны эрхтэйгээр аймагт 20 гаруй жил хууль зүйн үйлчилгээ туслалцааг өнөөг хүртэл үзүүлсээр байгаа юм.

Л.Бор нь улсад тасралтгүй 38 жил ажилласан ахмад хуульч. Тэрээр энэ хугацаанд  өмгөөлөгч, шүүгч, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба одоо эвлрүүлэн зуучлах албыг хариуцан ажиллаж байна. Тус албаны үйл ажиллагааны ажлын үзүүлэлт улсад тогтмол 1, 2-р байранд ордог зэргээс харахад Баянхонгор аймгийн ахмад хуульчдын чадвар чансаа одоо ч сайн байж  залгамж халаа нь болсон залуу үедээ ихийг сургаж мэдүүлсэн нь дамжиггүй бизээ.

Сонирхуулахад Монголын хуульчдын холбооны Баянхонгор аймгийн салбар зөвлөлд 57 хуульч албан ёсны гишүүнчлэлтэй байдаг бол салбар зөвлөлийн орон нутаг дахь зохицуулагчаар Ц.Баярмаа ажиллаж байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.