Л.Элдэв-Очир: Оюутолгой маш эмзэг бөгөөд хүнд асуудал

2019-05-17 16:33 121 admin

 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироос Оюутолгойн гэрээг хэлэлцэх асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг тойроод нэлээд зүйл боллоо?

-Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар товчхон ярьсан. Оюутолгойн асуудал үнэхээр маргаантай. АТГ-ын өмнөх дарга ажлаа өгөхдөө Оюутолгойн асуудлаар ноцтой мэдээлэл хийлээ. Оюутолгой маш эмзэг бөгөөд хүнд асуудал болж  байна. Тэгэхээр энэ асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. Буруу зөрүү зүйл байвал засч сайжруулах ёстой. Гэхдээ хамаагүй дайрч, эдийн засгийг хохироосон асуудал гаргаж болохгүй.

-Гишүүдэд Оюутолгойд хийсэн Аудитын дүгнэлт болон АТГ-аас ирүүлсэн материалыг тараасан уу?

-Тараагаагүй. Надад лав ирээгүй.

-Рио Тинто гэрээг өөрчлөхгүй гэдэг байр суурь илэрхийлсэн байсан?

-Тийм ээ. Хэвлэл мэдээллээр гарсан гүйцэтгэх захирлынх нь мэдэгдэл байгаа. Түүнээс харахад Рио Тинто хэтэрхий хатуу байр суурьтай байна гэж ойлгосон. Гэрээнд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэж. Энэ бол зарчмын хувьд болохгүй. Ноцтой гэсэн баримтууд нь юу байна түүнийг бүгдийг ил гаргаж ирж, асуудлуудаа ярих нь зүйтэй.

-Гэрээг өөрчлөхгүй, цуцлахгүй гэж байгаа нь одоо байгаа гэрээгээрээ явъя гэсэн утгатай биз дээ?

-Хоёр тал ярилцаж, ойлголцох хэрэгтэй.

-Өнгөрсөн долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргыг шинээр сонгосон. Яагаад дөрвөн байнгын хорооны даргын асуудлыг ярьсан юм бэ?

-Бэлэн болсон байгааг нь хэлэлцэн шийдсэн. Миний хувьд гэхэд би хоёр долоо хоногийн өмнө байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас манай байнгын хорооны даргыг шинээр томилсон. Бусад байнгын хорооны дарга нарыг томилох асуудлыг энэ долоо хоногоос хэлэлцээд явах байх.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.