Л.Элдэв-Очир: Ерөнхийлөгч өө!!! Өмнөх баасаа цэвэрлэ. Үндсэн ажлаа хий

2019-04-11 15:37 118 admin

 

УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Хийх ажлаа олж ядсан,  Аюулгүй байдлын зөвлөмж бол шийдвэр биш.  Эхлээд Гашуун сухайтын төмөр замаа дуусга. Эхлүүлнэ гэж ярих юм. Ажил нь эхлээд шороог нь овоолчихсон. Зүүнбаянд 414 км төмөр зам барина гэнэ. 100 жил төсөвт өртөг нь нөхөгдөхгүй ийм төсөл.  Яагаад Гашуунсухайтын төмөр замаа 2020 онд гээд, Зүүнбаянгийн төмөр замыг 2019 онд гээд заачихсан байна. Зэрэг эхлэхгүй. Хаана байна тэр мөнгө чинь. Асуудлаа ойлго. Зхэмээн дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.