Их Богд хайрханыг төрийн тахилгатай болгох яасан бэ Ерөнхийлөгчөө

2018-03-20 17:25 6436 admin

Монголыг даасан их хайрхадын нэг Баянхонгор аймгийн Богд сумын нутагт оршдог “Их Богд” хайрханыг төрийн тахилгат уул болгох санал санаачлагыг Баянхонгор аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо, Хонгор нутгийн хөгжлийн төлөө төв, хонгорнутаг.мн сайт, Баянхонгор аймгийн ИТХ, эрдэмтэн судлаачид хамтран аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Байгаль орчин аялал жуулчлалын яамаар дамжуулан Монгол улсын ерөнхийлөгчид  Их Богд хайрханыг төрийн тахилгат уул болгох тухай холбогдох материал зэргийг хүргүүлсэн ч одоо хүртэл хариу ирээгүй байгаа гэнэ.

Баянхонгорчууд Их Богд хайрханаа төрийн тахилгат хайрхан болгох баярт мэдээг одоог хүртэл хүлээж байгаа гэнэ шүү. Хонгор нутгаас төрсөн анхны Ерөнхийлөгч Х.Баттулга минь…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний тангарагаа өргөсний дараа орон нутгийн анхны томилолтоо өөрийн төрөлх нутаг болох УИХ-д гурван удаа сонгогдсон Баянхонгор аймгаас эхлүүлж нутгийн захад Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд хүлээн Их Богд хайрханд мөргөж хүндэтгэсэн түүх саяхан билээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.