Заг сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн машинтай боллоо

2019-05-13 15:06 37 admin

 

УИХ-ын Л.Элдэв-Очир 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор сумдад ажилласан.

Тэрээр нутгийн иргэд, малчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо сонилцсон юм.

Уулзалтийн үеэр Заг сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгуулахаар Эрүүл мэндийн яаманд иргэдийн хүсэлтийг уламжилсан юм. Энэ санал биеллээ олж, Заг сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн автомашинаа хүлээж авлаа.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.