Жаргалант гэсэн билэгдэлт нэртэй тус сум нь 1942 онд Заг сумаас тасарч Баянхонгор / Галуут/ сумын нэг баг нэмэгдэн 8 баг, 583 өрх, 1914 хүн ам, 75790 толгой малтай байгуулагджээ. Тиймээс Жаргалант сумын өмнөх түүх нь өвөг дээсийн уламжлалт Загийн гол хэмжээх эрхэм “ах” сумын түүхтэй амин холбоотой ажээ.
Жаргалант сум нь Архангай аймгийн Хангай, чулуут сум, аймгийнхаа дөрвөн сумтай хиллэдэг. /Галуут, Бөмбөгөр, Заг, Гурванбулаг/ аймгаас 180км, Улаанбаатар хотоос 930км алслагдсан. Бүсийн төв нь Жаргалант. Нутаг нь далайн түвшнээс дээш 2130 метр өндөрт байрладаг. Хамгийн өндөр цэг Түжил хайрхан 3257 метр өндөр юм. Хангай Хэнтийн уулархаг бүс нутагт хамаарагддаг нутгийн хэмжээ 414318 га болно. Ойн сан бүхий газарт хар мод, бургас, балгана, хуш зэрэг мод голлон ургадаг.
Байнга оршдог ан амьтан нь буга, янгир ямаа, хүдэр, зэрлэг гахай, ирвэс, шилүүс, чоно, үнэг, хярс, тарвага булган суусар, загас, шувууд нь шонхор, харцага, бор галуу, хун, ангир, тогоруу, нугас, шар шувуу, сар, элээ зэрэг болно.
Олгой нуур, Давсан нуур,Өртөн, Тээл зэрэг том, жижиг олон нуур бий. Хамгийн том Хөх нуурын урт нь 7 км, өргөн нь 2,5-3 км болно. Байдрагийн гол, Цохиотын гол, Мандалын гол, Хүрэм, Цагаан дөрөлж, Хөх даваа, Улаан чулуут, Баруун зүүн, дунд гээд олонтой голууд цэвэр усны нөөцтэй.
Сумын нутагт 22 овгийн 49 төрөлд хамаарах 79 зүйл ургамал ургадаг 37 зүйлийн эмийн ургамал бүртгэгдсэн байна. Алтны нөөц ихтэй, зэс, мөнгө, төмрийн илэрцтэй. Хүрмэн чулуугаар баялаг. Хүрмэн чулуун уул ч бий. Давсан нуураас хоолны цагаан давс жил бүр 100-200 тонныг олборлох бололцоотой.
Хатавч, Хөх нуур, Сөдөт, Цагаан сайрын хавцал, Алтан босго зэрэг ургамал мод, нуур ус, ан амьтан жигүүртэн шувуу ихтэй баялаг сайхан газар, Цаазын хад, Зарлигийн цохио, Биндэръяа хөх нуурын чуулган, Вангийн өвөлжөө зэрэг дурсгалт газар олон бий.
Сайд нарын зөвлөлийн 1957 оны тогтоолоор Завхан аймгийн Алдархааны сангийн аж ахуйг нүүлгэн Байдраг голын хөвөөнд суурьшуулж Байдрагийн сангийн аж ахуй гэж нэрлэсэн байна. Мөн 1961 онд САА-г үржил тэжээлийн станц болгов.
1962 онд сумын төв нүүдэллэн Эмээлт толгойн өвөрт байрлажээ. 1977 онд Зөвлөлт Холбоот Улсын 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж тохижуулагдсан орчин үеийн барилгатай тохилог төв суурин болсон байна.
Зоотехникч Ц.Арвий, П.Мягмаржав, Л.Сэндрээ нар 30 жилийн хөдөлмөрөөрөө хивс үйлдвэрлэхэд нэн тохиромжтой ширүүвтэр нарийн ноост хонийг бий болгов. Хөдөө аж ахуйн яамнаас энэ хонины үүлдрийг баталж “Байдраг” гэж нэрлэжээ.
1973 онд Байдрагийн сангийн аж ахуй, 1991 онд Байдраг компани, 1993 онд Баянбайдраг хувьцаат компани болон өөрчлөгджээ.Жаргалант, Заг сум эрт үеэс нэг хошуу, сум байсан тул ахмад хүмүүсийн дотор аль аль сум нь харъяалалдаа оруулан ярьдаг бичдэгийг уншигч та болгоон үзээрэй.
Ардын хувьсгалын партизан А.Дэлгэр, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт Цэндийн Намсрай, БНМАУ-ын Улсын бага хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.Дамдинсүрэн, Ардын гэгээрлийн яамны сайд асан Цэндийн Баттөмөр, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, сэтгүүлч О.Пунцаг, гавьяат эдийн засагч Нямжаргал, гавьяат тээвэрчин Д.Дамбийбалжир, гавьяат барилгачин С.Дамдинсүрэн, Б.Чулуунбат, гавьяат уурхайчин П.Очир, улсын начин Бордух, улсын сайн малчин Жамбаа, Ж.Авгаадаадай, Бадарч, улсын аварга малчин Б.Намсрайжав, Ч.Лхамхүү, улсын аварга барилгачин Г.Дорж, ахмад сурган хүмүүжүүлэгч үе үеийнхнийг халамжлан хүмүүжүүлэгч ардын боловсролын тэргүүний ажилтан А.Даагансүрэн, байлдааны гавьяаны улаан тугийн одонт Л.Дахай, Б.Адъяа, О.Готов, Л.Сүүл, хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одонт малчин Цэнд-Аюуш нарын манлай хүмүүсийнхээ алдраар бусад тэргүүний хүмүүсээ төлөөлүүлэн нэрлэлээ.
Малчин П.Баатарсайхан “Алтан тугалын эзэн” гэсэн эрхэм шагналыг аймагтаа анх хүртсэн юм. Сумын даргаар Б.Батчулуунаас эхлээд Батсуурь, Ойдовсамбуу, С.Бор, В.Гомбожав, Гонтов, Загдсүрэн, Дашзэвэг, Сандуйжав, Д.Чойжилсүрэн, Түдэв, Л.Дүгэржав, Нямхүү, Д.Сүхбат Т.Галсан нар ажиллаж байжээ.
Сүүлийн жилүүдэд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Г.Ганхуяг, Ч.Далантай,Л.Ганбаатар, Засаг даргаар Г.Ганхуяг, Ч.Далантай, Д.Ундмаа Ө.Бямбаа нар ажиллажээ.
Одоо суманд ИТХурал, Засаг даргын Тамгын газар, сум дундын хүн эмнэлэг, 11 жилийн сургууль, цэцэрлэг, соёлын төв, Цаг уур, зэрэг төсвийн байгууллагууд, мөн аж ахуйн байгууллагаас Мал эмнэлэг, Эрчим хүч, Шатахуун түгээх станц, Холбоо, ХААН банк, Шуудан банкууд тус тус үйл ажиллагаа явуулж байна.
29 cэтгэгдэлтэй
here is not spam
click antispam
here is our website
buy viagra
click Viagra
click antispam
History books
Humour books
the best place for tae appliances.
this is Minecraft cracked servers
click Rust Server Hosting
the best place for brustvergrößerung blog 2019
this is comprar seguidores para instagram
this is Viagra
more about Guido
I woke up to see another $915.35 in my bank account that I’ve earned over-night. Today you have a chance to join us! This FREE video will show you exactly how we legally earn so much money with no risk! Watch this video now! https://www.binaryoptionrobot.trade
Congratulations! Your new commission account can now have up to $37,950.00 a month https://www.binaryoptionrobot.trade
Thanks so much for the blog post.Really thank you! Much obliged.
I have seen plenty of useful items on your web-site about pc’s. However, I’ve the impression that notebooks are still not nearly powerful enough to be a good option if you often do jobs that require loads of power, like video touch-ups. But for net surfing, microsoft word processing, and most other typical computer functions they are perfectly, provided you may not mind the tiny screen size. Appreciate sharing your ideas.
Someone essentially assist to make significantly posts I would state. That is the very first time I frequented your web page and so far? I amazed with the analysis you made to create this particular post incredible. Great activity!
Very interesting details you have remarked, appreciate it for putting up. “History is a cyclic poem written by Time upon the memories of man.” by Percy Bysshe Shelley.
Would you like to get automated web traffic? This is a tool that will save you countless hours, and help you get more web traffic https://fast-traffic-bot.com
https://bitcoinhacker.webstarts.com Good news! We created a new way for you to become a millionaire just pushing 3 buttons!
redes de proteção redes de proteção
the telegraph
best radar detectors
Mysterybox.nl review
https://fast-traffic-bot.com NOW YOU CAN GRAB OUR NEW WEB TRAFFIC “ROBOT” THAT WORKS 24/7 TO BRING YOU FREE TRAFFIC AND SUBSCRIBERS!
I like this site so much, saved to bookmarks. “Respect for the fragility and importance of an individual life is still the mark of an educated man.” by Norman Cousins.