Ерөнхийлөгчийн намтрыг дэлхий сонирхож байна

2019-06-25 09:46 154 admin

Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнх “Санкара” эссэ роман болон “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номыг нь англи, хятад хэлээр хэвлэн дэлхий дахинд түгээх гэрээг  “Penguin random house” компанитай  байгуулжээ. Гэрээнд заасны дагуу хоёр номыг ирэх оны эхээр дэлхий дахины уншигчдын хүртээл болох аж. Эхний ээлжинд ном тус бүрийг хоёр хэлээр  20 мянган хувь хэвлэх аж. Тус компанийн зүгээс Ерөнхийлөгчийн намтартай холбоотойгоор дахин нэг бүлэг нэмэх санал ч гаргасан гэнэ. Магадгүй энэхүү саналд түүний амьдралын бага, залуу нас, эцэг, эх, төрж өссөн нутгийн тухай ч дурдахыг тусгасан байж мэдэх юм.

Penguin Random House (PRH) анх 1800 оноос Британид үүссэн домогт компани бөгөөд эдүгээ АНУ-ын давуу эзэмшилтэй энэ компани Британийн  Pearson plc, Германы хэвлэл мэдээллийн  Bertelsmann компаниуд хувьцааг нь хамтран эзэмшдэг үндэстэн дамнасан групп юм. 2013 оны байдлаар, “Penguin Random House” компани дэлхий даяар 10 000 орчим ажилтантай, 250 салбар нэгжтэй, жил бүр 15 000 нэр төрлийн ном хэвлэж 800 сая ном борлуулдаг гэсэн мэдээ буй.

Сонирхуулахад, “Миний мэдэх женко Баттулга”  номыг 2015 онд бичсэн бөгөөд англи, орос  хэлээр орчуулагдсан билээ. Харин “Санкара” эссэ романыг 2018 онд хэвлэн гаргаж байсан  тухайн news агентлаг мэдээлжээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.