Драгон төвийн үйл ажиллагааг зогсоожээ

2019-06-27 17:41 137 admin

 

Баруун аймгууд руу зорчих иргэд хотоос гарахдаа Драгон төвөөр үйлчлүүлдэг. Хоол ундаа идэх, худалдаа үйлчилгээ авах зэргээр энд багагүй хугацааг өнгөрүүлдэг.

Тэгвэл МХЕГ-аас Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалтгалтаар, “Драгон” төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз, хөгцөрсөн, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавж үүрлэсэн зэрэг зөрчил илэрчээ.

Илэрсэн зөрчлийг үндэслэн холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.