Г.Занданшатар, У.Хүрэлсүх хоёр ЕРӨНХИЙЛӨГЧИД үйлчилдэг байж болохгүй!!!

2019-04-11 15:40 131 admin

 Тав дахь  Зөвлөхүүд, ахмадууд нь түүнд хэлж, өөрийн хүрээний бүрэн эрхийн асуудалдаа анхаарлаа хандуул гэж зөвлөж зогсоохгүй бол тэр улайран дайрчихлаа…

Түүний өөрийнхөө ашиг сонирхолыг биелүүлэх гэсэн хэдэн санааг жишээ татан хэлье.

НЭГ. Эх орноо гэсэн сэтгэлтэй бол хичнээн ч давхар дээлтэй байсан хүнийг Ерөнхий сайд болгоно хэмээн зүтгэж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг хүн чинээ тоож хараагүй… Түүний захиалгаар У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болж гарч ирсэн.

ХОЁР. УИХ-ын дарга асан М.Энхболдтой үзэл бодол, зарчим таарахгүй байсан учраас түүнийг зайлуулж, нэг нутгийн, улмаар үгнээс гардаггүйгээр нь Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгов.

ГУРАВ. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд ийнхүү өөрсдийнхөө хүнийг бат байршуулсан тэрбээр төлөвлөгөөний дагуу шүүх засаглалд гар дүрж, тохиролцооны зарчмаар хуулийнханыг “ХАЛААСАЛЖ” байна.

ДӨРӨВ. Өмнө нь УИХ, ЗГ-ын гишүүн байхдаа хийж чадаагүй, эхлүүлсэн ч үр дүнг нь үзэж чадаагүй, их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой, ашигтай ашигтай нь үл мэдэгдэх цөлх ухааны зарим ажлуудаа одоо УИХ, Засгийн газраар хийлгэж байна.

Тодруулбал, олон жил ярьсанээ хэрэгжүүлэхээр УИХ-д дахин оруулж, батлуулж, Засгийн газраар дэмжүүллээ.

. Учир нь одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энгийн иргэн байхдаа “МАЙДАР ЭКО ХОТ” төслийг санаачилж байсан ч, ард түмнээс хандив цулуулах ажил нь удаашралтай байсан учраас үйл ажиллагаа нь зогсонги болсон. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт чиглэл өгсний дагуу нгөрөгч оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн “Майдар хот” төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулагдах бөгөөд эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон байдаг. Энэ хүрээнд хотын төвийн төвлөрлийг сааруулах зорилгоор зарим их дээд сургуулиудыг хотоос гаргаж, майдар хотод байршуулахаар Засгийн газар УИХ-аас тогтсон.

Мөн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагав. Энэ хөтөлбөр мөн л Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ, ЗГ-ын гишүүн байхад батлагдсан. Хөтөлбөрийн эхлэл болгож шинэ сум төслийг хэрэгжүүлжболгохоор ажиллаж байгаа юм.

Тэрбээр Ерөнхийлөгч болохоосоо өмнө УИХ-ын гишүүн байхдаа цэргүүдийг бүтээн байгуулалт ашиглая, энгэхдээ цалин хөлс тооцоод олгоё хэмээн ярьж байсан. Тэгвэл тэр олон жил бодож явсан зүйлээ сай биелүүллээ. . Тэгвэл энэ удаад Засгийн газраас , Батлан хамгаалахын сайд бүтээн байгуулалтад оролцох анги нэгтгэлүүдийг бэлтгэхээр болсон.

Түүнчлэн цагтаа лаа шүдэнз, элсэн чихэрний үнэд хүрдэг байсан хонь, ямааны арьс, нэхий, ноос ноолуурыг үнэд хүргэх Хөдөө аж ахуйг дэмжих бодлого байв. Үүнийг мөн л УИХ уг дуугүй хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлд оруулж УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлдөг хуулийн төслийн өргөн барьж, хүчээр батлуулав.

Хамгийн сүүлд С.Зориг агсны хэргийн шалгах асуудалд сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэнэй холбоотойгоор Авлигын эсрэг, Прокурорын тухай, Шүүхийн тухай хуулиудад өөрчлөлт оруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний зөвлөмжөөр хууль шүүхийн байгуулагуудын дарга нарын огцруулдаг байх төслийг УИХ-аар батлуулж, Ерөнхий прокурор болон бусад салбарын хуулийн байгууллагын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Энэ мэтээр , иргэдээс үнэлгээ авах гэж оролдож байна. Агуулга нь ажил хийж, 

Ерөнхийлөгч ч юм шиг, Ерөнхий сайд ч юм шиг, УИХ-ын дарга ч юм шиг нэг хүн гурван төрлийн ажил хийж байна. Энэ нь 64 суудалтай эрх баригч намыг хүчгүй харагдуулж, Засгийн газрыг Ерөнхийлөгчийн удирдлагаар хөдөлдөг болгон харагдуулж байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.