Гурванбулаг сум нь Ардын хувьсгалын өмнө Сайн ноён хан аймгийн Жонон гүний хошуу гэж нэрлэгдэж ардын хувьсгал ялсаны дараа 1924 оноос Цэцэрлэг мандал аймгийн “Богд марал уулын хошуу” хэмээн нэрлэгдсэн бөгөөд 1931 онд Баруун Гурванбулаг сум болжээ.1942 онд Архангай, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудаас нилээд сумыг таслан Баянхонгор аймаг байгуулагдахад тус аймгийн Гурванбулаг сум болсон түүхтэй. /Сумын төв нь 3 удаа нүүж Цэнгэл, Хар ус, Шар усны хөвөөнд төвлөрөн суурьшсан юм/ 1962 онд одоогийн төв Хөвийн аманд суурьшсан.
Тус сум нь 5 багтай 716 өрхтэй, 2592 хүн амтай, 912 мянган толгой малтай /2006 оноор/ Анх байгуулагдахдаа 7 багтай байсан.
444,2 мянган га бэлчээр нутагтай, нутгийн эргэн тойрны хилийн урт 270 км, аймгийн төвөөс 260 м, Улаанбаатар хотоос 900 км алслагдсан.Баянбулаг, Хүрээмарал, Заг, Жаргалант, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Цахир, Хангай сумуудтай хиллэдэг.Сумын нутаг дунджаар далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрт өргөгдсөн учир жилийн 4 улиралд сэрүүний хугацаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай цэвдэг хөрстэй.Жаргалант төвтэй Хангайн бүсэд оршдог.
Байгалийн дурсгалт газар: Гэр асга, Хөх нуур, Гурванбулаг, Морин мөрт, Хонгио, Өндөр улаан зэрэг сүрлэг уул, цэнгэг нууртай төрөл бүрийн ховор ургамал цэцэг, ан амьтан, жигүүртэн шувууд элбэгтэй нутаг юм. Вансэмбэрүү, жигд, царван, чонон хэл, Хад, тошлой зэрэг ургамал ургадаг, Буга, согоо, янгир, Тэх, Чоно, үнэг, хярс, тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.Мөн тус суманд Хар ус, Шар ус, Түргэн, Билүүт, Нарийн тээл, Өлзийт зэрэг голуудтай, Нарийний рашаан булагтай энэ нутаг алт эрдэнэсээр баялаг юм.“Чинтийн тохой”, “Гурван ноёны шарил”, “Чингисийн тогоо” гэх мэт газрууд байдаг.
Ардын хувьсгалын анхны партизан Г.Ламжав, Доржготов, Ойдов, хөдөлмөрийн баатар С.Бат – Очир, Б.Лхагваа, Урлагийн гаъяат зүтгэлтэн Б.Санжид, М.Цэрэнжамц, Гавъяат тээвэрчин Д.Очирбат, Хүний гавъяат эмч, Д.Товуусүрэн, Гадаад явдлын яамны сайд асан С.Гаваабалжир, Боловсролын сайд асан сурган хүмүүжүүлэх ухааны доктор Б.Даваасүрэн, Улсын прокурор, хууль цаазны жинхэнэ зөвлөх хошууч генерал асан Ж.Балжинням, орлогч сайд Д.Миша, Б.Баярсайхан, түүхийн ухааны доктор Даваасүрэн, МАА-н ухааны доктор Р.Даваа, Цэргийн шижлэх ухааны доктор Жамбалдорж, хөгжмийн зохиолч Т.Ганболд, Н.Баасандорж, Улсын аварга малчин М.Намжилмаа, Э.Намсрай, О.Даваацэрэн, Б.Пүрвээ, Б.Тийнаа, С.Дагвадорж, Д.Мөнхжаргал, Б.Дорж, улсын сайн малчин Б.Магсар, Л.Шагдар, С.Цэвэгмэд, С.Бадарч нарын тэргүүний хүмүүс олноор төрөн гарчээ.
Сум орон нутгаа хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан сум, нэгдлийн дарга Засаг дарга нар Дуламжав, Жандал, Баатар, Даваажав, Лхамсүрэн, Б.Нанзад, Лхагва, Б.Магсаржав, Дэлэг, Заяа, З.Жамъян, Жанцан, Гээвийлодон, Рэнцэндорж, Дашням, Барамсай, Дэндэв, Хос, Вандан, Сэмжид, С Галсанваанчиг, Т.Сандаг, Бэгэрмэжид, Д.Цэрэнсамбуу, Чимэд, Д.Доржсүрэн, Г.Ядамжав, О.Нядаваа, Л.Гүрсэд, Ш.Түдэв, Д.Туяа нар юм.
Сумын төв байрласан газар бол Хөвийн ам сумын төвөөс 1-р баг Билүүтэйн гол 28 км, 2-р баг Даваан ам 18 км, 3-р баг Буга 25 км, 4,5-р багууд сумын төв дээр байрладаг болно.
Тус суманд ИТХ, Засаг даргын Тамгын газар, 9-н жилийн сургууль, 75 хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, ХИЭСалбар, Ус цаг уурын станц зэрэг төрийн болон төсвийн байгууллагууд байна.
23 cэтгэгдэлтэй
this is viagra
this is viagra
more about our website
here is Viagra
Family books
buy comprar seguidores para instagram
Congratulations! I’m about to reveal to you a SECRET mass traffic software to earn up to $4000 in one day. Get ready to be SHOCKED! https://www.binaryoptionrobot.trade
Get the top binary option robot for free Limited offer make money while you sleep. Avoid scams 94% Success Rate Visit Binary Option Robot Info for more https://www.binaryoptionrobot.trade
the best place for Cracked Minecraft Servers
click Cracked Minecraft Servers
click Viagra
here is Guido
Congratulations! Your new commission account can now have up to $37,950.00 a month https://www.binaryoptionrobot.trade
Now YOU Can Grab Our New Web Traffic “Robot” That Works 24/7 to Bring You Free Traffic and Subscribers! http://bit.ly/2U6BzSW
Its like you read my mind! You seem to know so much about this, like you wrote the book in it or something. I think that you could do with a few pics to drive the message home a little bit, but instead of that, this is great blog. An excellent read. I will certainly be back.
I value the blog article.Really looking forward to read more.
https://fast-traffic-bot.com NOW YOU CAN GRAB OUR NEW WEB TRAFFIC “ROBOT” THAT WORKS 24/7 TO BRING YOU FREE TRAFFIC AND SUBSCRIBERS!
Thanks on your marvelous posting about conciergerie la rochelle
online magazine maker
redes de proteção redes de proteção
best radar detectors
Mysterybox.nl review
wonderful issues altogether, you simply gained a new reader. What would you recommend in regards to your publish that you made some days ago? Any positive?